Тесла Хятадын зах зээлээс 80,000 автомашинаа эргүүлэн татахаар болжээ
2022, 11 сарын 25. 23:250

Тесла компани хамгаалах бүсний суурилуулалтын баталгаагүй байдал болон программ хангамжийн асуудалтай байгаа нь тогтоогдоод буй 80,000 гаруй автомашиныг Хятадын зах зээлээс эргүүлэн татахаар болсон тухай тус улсын Зах зээлийн зохицуулалтын төр захиргааны байгууллагын зүгээс мэдээлснийг Ройтерс агентлаг онцолжээ.

2013 оны 9-р сарын 25-аас 2020 оны 11-р сарын 21-ний хооронд Хятадад импортолсон “Model S” болон “Model X”загварын 67,698 автомашиныг эргүүлэн татахаар болоод байгаа бөгөөд батарейны удирдлагад нөлөөлөх программ хангамжид асуудал гарсан аж.

Компанийн зүгээс эдгээр автомашинуудын программ хангамжийг шинэчлэхээр төлөвлөж байгаа гэв.

Үүний зэрэгцээ 2019 оны 1-р сараас 11-р сарын хооронд үйлдвэрлэж, Хятадад импортолсон 2736 ширхэг “Model 3” болон 2019 оны 10-р сарын 14-нөөс энэ оны 9-р сарын 26-ны хооронд Хятадад үйлдвэрлэсэн 10,127 ширхэг мөн л “Model 3” загварыг суудлын бүсний суурилуулалт баталгаатай бус байгаатай холбоотойгоор эргүүлэн татахаар төлөвлөжээ.

Энэ нь тус компани Хятадын зах зээл дэх бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж буй анхны тохиолдол биш юм.

Тодруулбал хагас дамжуулагчийн эд анги нь гэмтэлтэйн улмаас осолд өртөх магадлал өндөр хэмээн үзэж өнгөрөгч 4-р сард 127,785 ширхэг “Model 3” загварын автомашиныг эргүүлэн татаж байсан удаатай.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04