Илон Маск Twitter-ийн тал ажилтныг цомхотгосны эцэст шинэ ажилтан нэмж авахаар болов
2022, 11 сарын 28. 15:500

Twitter-ийн нийт ажиллах хүчний тал хувийг цомхотгосны эцэст Илон Маск ажилтан нэмж авахаар болсон тухайгаа “жиргэсэн” байна. Гэвч компанийн дотоод хурлаас задалсан тухайн мэдээлэлдээ “Бид шинэ ажилтан элсүүлнэ” гэх бичгээс өөр ямар нэг тайлбар өгсөнгүй.

Харин тус нийгмийн сүлжээн дэх хориотой үг хэллэгийн тоо, бусдын нэр, зургийг ашиглан дуурайх байдал эрс цөөрсөн болохыг мэдэгдсэн. Тэрчлэн, шинэ хэрэглэгчдийн тоо эрс өсөж буй аж. Тухайлбал арваннэгдүгээр сарын 16 хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд нэг хоногт шинээр бүртгүүлж буй хэрэглэгчийн тоо дунджаар хоёр сая давж шинэ дээд амжилт тогтоосон байна. Маск энэ тухайд “Twitter 12-18 сарын дотор сар тутам нэг тэрбум гаруй хэрэглэгч ханддаг болох арга замыг олж харлаа” хэмээн бичжээ. Twitter-ийн баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдэглэгээ ирэх Баасан гаргаас эхлэн төлбөртэй болно. Энэ нь хэрэглэгчдийг ангилах, орлого нэмэх зорилготой юм.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47