АНУ-ын Украинд үзүүлж буй зэвсгийн тусламжаас болж Тайваньд нийлүүлэх ёстой зэвсэг хугацаа хоцрох болжээ
2022, 11 сарын 28. 22:340

АНУ-аас Украинд их хэмжээний зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаа нь АНУ-аас Тайваньд худалдан борлуулахаар тохиролцсон зэвсгийн нийлүүлэлтийн хуваарь хойшлоход ихээхэн нөлөө үзүүлж буй нь тогтоогджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийг Хятадад нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдээд байгаа энэ үед нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас гадна Украины дайн давхцаж байгаа нь Тайванийн өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэх АНУ-ын стратегийн хэрэгжилтэд хүндрэл учруулж буй бололтой.

АНУ-ын Конгрессын албаны хүмүүсийн мэдээлснээр, Тайваньд нийлүүлэх ёстой зэвсгийг мөнгөн дүнгээр тооцвол одоогоор 18,7 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй аж. Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад их хэмжээгээр өссөн үзүүлэлт болохыг дурдсан байна.

Тайваньд хараахан нийлүүлээгүй зэвсгийн тоонд 2015 оны арванхоёрдугаар сард захиалсан танк эсэргүүцэгч 208 ширхэг “Javelin” пуужин, 215 ширхэг “Stingers” пуужин багтаж байна. Түүнчлэн өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (HIMARS) болон гаубицуудыг хараахан нийлүүлээгүй байгаа аж. Үүнээс харахад дээрх зэвсгүүд нь АНУ-ын талаас Украинд нийлүүлж буй зэвсэгтэй ижил байгаа юм.

Түүнчлэн 2026 оноос хойш хөлөг онгоц эсэргүүцэх “Harpune” пуужин, 2025 он гэхэд 66 ширхэг F-16 сөнөөгч онгоцыг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу Хятадаас өөрийгөө хамгаалах чадавхиа бэхжүүлэх зорилгынх нь хүрээнд АНУ тус улсад зэвсэг нийлүүлж байгаа юм.

Ийнхүү өнөөг хэр нь товлосон хугацаандаа нийлүүлэгдээгүй байгаа эдгээр зэвсгийг АНУ нь "The Hedgehog” хэмээн нэрлэгддэг стратегийн хүрээнд Тайваньд худалдах зөвшөөрөл олгосон аж. Энэхүү стратеги нь Тайванийн өөрийн зэвсэглэлийг бэхжүүлэхийн сацуу Хятад халдан түрэмгийлсэн тохиолдолд үр дүнг саармагжуулах зорилготой юм.

Тодруулбал Хятад улсыг 2027 онд гэхэд Тайваньд цэрэг арми, зэвсгийн хүчээр халдан довтлох оролдлого хийж магадгүй гэж АНУ үзэж байгаа бөгөөд Тайваньд нийлүүлэх зэвсэг хугацаандаа хүрч чадахгүй байгаад АНУ-ын тал ч санаа зовниж байгаа аж.

Энэ ч үүднээс Пентагон болон Төрийн департаментийн зүгээс Тайваньд нийлүүлэх зэвсгийн хугацаа хоцорч буй асуудлыг шалгах тусгай ажлын хэсэг байгуулаад байгаа боловч бодит байдал дээр нүдэнд үзэгдэж, гарт баригдах ямар нэгэн ахиц дэвшил гарсан эсэх нь тун тодорхойгүй байгааг мөн онцлов.

Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны Бүгд найрамдах намын төлөөлөгч Майкл Маккаул "нийлүүлэлтийн хугацаа нь хэтрээд бүхэл бүтэн 3 жил болсон ч тохиолдол байна. Украины дайнаас бид бүхэн үйл явдал нэгэнт болоод өнгөрсний дараа бус харин түүнээс өмнө зэвсгээр хангах нь хамаагүй дээр болохыг харж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Харин АНУ-ын засгийн газар Украинд үзүүлэх тусламж болон Тайваньд зэвсэг худалдах нь нэг нэгнээсээ огт хамааралтай бус хэмээн онцолсоор буй юм. Учир нь одоо нөөцөнд байгаа зэвсэг техникээс Украинд зэвсгийн тусламж үзүүлж байгаа гэдгээ дурдсан байна.

Батлан ​​хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх “Бид Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын зэрэгцээ Тайванийг ч өөрийгөө хамгаалах чадавхийг нь бэхжүүлэхэд шаардагдах бүхнээр хангахын тулд үргэлжлүүлэн ажилласаар байх болно” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19