Тайланд: Лам нар сэтгэцэд нөлөөлөх эмийн шинжилгээнд унаснаар сүм эзгүйрчээ
2022, 11 сарын 29. 22:110

Мягмар гарагт AFP агентлагаас мэдээлснээр Тайланд улсын нэгэн жижиг сүмийн лам нар сэтгэцэд нөлөөлөх эмийн шинжилгээ өгч, бүгд унаснаар сүм эзгүйрэхэд хүрчээ.

Тайланд улсын хойд хэсэг дэх Петчабун аймгийн нутаг дэвсгэрт оршдог тус сүмд дөрвөн лам амьдардаг байсан бөгөөд лам нараас шинжилгээ авахад бүх сорьцоос сэтгэцэд нөлөөлдөг метамфетамин илэрсэн байна. Улмаар лам нарыг сэтгэцэд нөлөөлөх эмийн хамаарлаас нь гаргахаар эрүүл мэндийн клиникт хүргэжээ. Тийнхүү сүм эзгүйрсэн юм.

Харин лам нарыг яагаад шинжилгээнд хамруулах болсныг сонирхоход, Тайланд улсад хар тамхины наймаатай тэмцэх үндэсний кампанит ажил өрнөж байгаа гэнэ. Гэвч албаныхны зүгээс сүмийг шалгах болсон шалтгаанаа тодруулж хэлээгүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02