АНУ Украинд “Patriot” систем олгох талаар хэлэлцэж байгаа бол ХБНГУ агаарын довтолгооноос хамгаалах танк нийлүүлэхээ амлав
2022, 11 сарын 30. 10:190

Америкийн CNN агентлагийн орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын зүгээс Украинд агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем илгээх талаар хэлэлцэж байгаа бол Германы тал Украинд зенитийн танкуудыг нэмж илгээнэ гэж амласан байна.

Пентагоны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ "Одоог хэр нь үргэлжилсэар буй Оросын довтолгоонд бэлтгэхийн тулд Украинд "Patriot" пуужингийн довтолгооноос хамгаалах системийг илгээх талаар хэлэлцэж байна" гэжээ. "Бүх боломжит хувилбаруудын талаар бид авч үзэж байна. Түүний нэг бол пуужингийн довтолгооноос хамгаалах “Patriot” систем юм” хэмээн тэрээр нэмж онцлов.

"Энэ нь ойрын тусгалын баллистик пуужин, дэвшилтэт нисэх онгоц, далавчит пуужингуудыг эсэргүүцэх, устгах зориулалттай. Украиныг агаарын довтолгооноос хамгаалах нь АНУ-ын тэргүүлэх чиглэл юм” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

"Украиныг Оросын довтолгоог сөрөн зогсох боломжийг бүрдүүлэх бүхий л хувилбар бидний урд бэлэн байгаа. АНУ-ын зүгээс үзүүлж болох хувилбар хийгээд холбоотон болон түнш орнуудын үзүүлэх тусламж, ашигтай байж болох бүхий л хувилбарыг хослуулан авч үзэж байна” гэв.

Харин ХБНГУ-ын зүгээс Украинд зенитийн танкуудыг нэмж нийлүүлэхээ амласан байна.

Германы канцлер Олаф Шольц Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ "Бид маш үр ашигтай системээр хангах тал дээр анхааран ажиллах болно” гэж мэдэгдэв.

Украины засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн мэдээллээр, ОХУ-ын арми үргэлжлүүлэн агаарын довтолгоо хийсээр байгааг канцлер Шольц буруушааж, ойрын хугацаанд нэмэлт тусламж үзүүлэхээ мөн амласан болохыг онцолжээ.

Шольц сэтгүүлчдэд хэлэхдээ, "бидний өгч буй их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем нь Украины бүрэн эрхт байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байгааг Украины ерөнхийлөгч тэмдэглэхийн ялдамд мөнгөн тусламж, зэвсэг нийлүүлэх гээд бүхий л талаар дэмжлэг үзүүлж буйд мөн талархаж байгаагаа илэрхийлсэн" гэв.

Өнөөдрийг хүртэл Германы засгийн газар Украинд эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд зориулж 56 сая еврогийн дэмжлэг үзүүлээд байна. Тэрчлэн Оросын агаарын довтолгоонд өртөж цахилгаан, эрчим хүчний тасалдалд нэрвэгдээд буй Украин улсад Германы тал 350 орчим цахилгаан үүсгүүр нийлүүлжээ.

Түүнчлэн канцлер Шольц Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем болон урт хугацааны сэргээн босголтод зориулсан дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ энэ үеэр мөн амлав.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04