Беларусийн сөрөг хүчний нүүр царай болсон Марыя Калеснікава эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ
2022, 11 сарын 30. 12:100

Беларусийн сөрөг хүчний нүүр царай болсон Марыя Калеснікава ял эдэлж байх хугацаандаа эрчимт эмчилгээний тасагт шилжжээ. Энэ талаар түүний холбоотнууд Твиттер хуудсаар нь дамжуулан мэдэгдсэн байна.

Тэдний мэдэгдсэнээр, “Энэхүү мэдээллийг эмнэлэгт ажиллаж байгаа өмгөөлөгчийн зүгээс батласан болно: Даваа гарагт түргэн тусламж Марыя Калеснікаваг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засалд оруулан эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн” гэжээ.

Харин Марыя Калеснікавагийн биеийн байдлын тухайд тэдний хэлснээр, “Марыягийн биеийн байдал хүнд байгаа ч ерөнхийдөө тогтворжсон” гэсэн юм. Улмаар түүний холбоотнуудын хэлж байгаагаар Марыяг өнөөдөр мэс заслын дараах тасаг руу шилжүүлэх ажээ.

Одоогийн байдлаар түүнийг ямар шалтгаанаас үүдэн мэс засалд орох болсон тухай тодорхой мэдээлэл үгүй юм.

Марыя Калеснікавагийн хувьд 2020 онд ерөнхийлөгч Александер Лукашенког улиран сонгогдсон явдлыг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал зохион байгуулсан шалтгаанаар 2021 онд 11 жилийн хорих ял сонссон билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15