Ким Кардашьян хүүхдийн тэтгэмжид сар бүр 200,000 ам.доллар авах болжээ
2022, 11 сарын 30. 14:370

Реалити шоуны од Ким Кардашьян болон реппер Ye буюу Кание Уэст олон сарын турш маргалдсаны эцэст бүрмөсөн салжээ.

Тэдний хувьд гэрлэлтээ салгаад нэлээдгүй удсан ч хүүхдүүдээ хэн, хэрхэн өсгөх тал дээр сая л зөвшилцөлд хүрсэн байна.

Тийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу Кание Уэст хүүхдийн тэтгэмжид сар бүр 200,000 ам.доллар төлөх болжээ. Тус шийдвэрийг TMZ, Page Six, People болон Rolling Stones зэрэг алдартнуудын хов живийг баттай эх сурвалжаас мэдээлэн хүргэдэг медиа хэрэгслүүд үзсэн байна.

Түүнчлэн талуудын тохиролцсоноор тэд хүүхдүүдийнхээ боловсрол, аюулгүй байдлын хэрэгцээг хангахад эн тэнцүү оролцоотой байж, шаардлагатай мөнгийг хуваан гаргах болжээ.

Ингэснээр хосуудын 7 жилийн гэрлэлт бүрэн дуусгавар болж байгаа юм.

Ким Кардашьяны хувьд өнгөрөгч оны хоёрдугаар сард Кание Уэстээс салах өргөгдлөө өгсөн бөгөөд талууд гэрлэлтийн өмнөх гэрээний хүрээнд хөрөнгөө хувааж, гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан ч хүүхдийн тэтгэмж, хүүхдүүдээ хэн харж хандах тал дээр зөвшилцөлд хүрээгүй байснаар салах үйл явц даамжирч, өдийг хүрээд байсан ажээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39