Агаарын бохирдлоос болж дэлхий даяар жил бүр 1 сая амьгүй хүүхэд төрдөг
2022, 12 сарын 1. 0:250

Их Британийн өдөр тутмын Guardian сонины орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр агаарын бохирдлоос болж дэлхий даяар жил бүр 1 сая орчим нярай амьгүй төрдөг гэсэн судалгаа гарчээ.

Эдгээрээс 500,000 орчим амьгүй төрөлт нь 2.5 микрон (метрийн саяны нэг)-ээс бага хэмжээний хэт нарийн ширхэглэгт тоосонцроор бохирдсон агаараас болдог бөгөөд үүний ихэнх нь чулуужсан түлш шатаах үед үүсдэг аж.

Энэхүү судалгааг 1998-2016 оны хооронд Пакистан, Энэтхэг, Нигери зэрэг Ази, Африк, Латин Америк зэрэг гурван тивийн бага, дунд орлоготой 137 оронд явуулсан бөгөөд агаарын бохирдлын статистик мэдээлэлд үндэслэн гаргасан болохыг дурдав. Тодруулбал дэлхий даяар бүртгэгдсэн амьгүй төрөлтийн 98 хувь нь Ази, Африк, Латин Америкт тохиолдсон байжээ.

Хэдийгээр бохирдсон агаар амьгүй төрөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж буй талаар бид өмнө нь ярьж, бичдэг байсан ч амьгүй төрөлтөд нөлөөлж буйг статистик судалгаагаар тогтоосон анхны тохиолдол нь энэ болж буй талаар Guardian сонин онцолсон байна. Гэсэн хэдий ч хэр хэмжээний хэт нарийн ширхэглэгт тоосонцор амьгүй төрөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, үүсгэж буй талаарх судалгаа одоог хэр нь хийгдээгүй байгаа юм.

Судалгааг удирдсан Хятадын Бээжингийн их сургуулийн доктор Тао Сюэ "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) тогтоосон агаарын чанарын зорилтод хүрснээр маш олон тооны амьгүй төрөлт үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Түүнчлэн олон улсын түвшинд амьгүй төрөлтөөс урьдчилан сэргийлэхдээ зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж байгаа ба хүрээлэн буй орчны эрсдлийг үл тоомсорлож буй нь тун тоогүй юм" хэмээн цохон тэмдэглэжээ.

Судалгааны багийнхан мөн "Хятад болон бусад орнуудад хэрэгжүүлж буй цэвэр агаарын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж үр дүнгээ өгснөөр амьгүй төрөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд амны хаалт зүүх, өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг газартаа агаар цэвэршүүлэгч суурилуулах, гадаа гарахгүй байх зэргээр агаар бохирдуулагч хэт нарийн ширхэглэгт тоосонцроос өөрийгөө хамгаалах боломжтой" гэдгийг тогтоосон аж.

Судалгааны тайланг Nature Communications сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлжээ.

Нөгөөтэйгүүр, зулбах, дутуу төрөх, бага жинтэй төрөх, тархины үйл ажиллагаа хэвийн бус зэргээр асуудал ихсэж буйтай агаарын бохирдол салшгүй холбоотой гэдэг нь нэгэнт тодорхой болсон билээ.

Өнгөрсөн сард өөр нэг судалгаагаар амьгүй төрсөн нярайн уушиг, тархинаас бохир агаараас илэрдэг хэт нарийн ширхэглэгт тоосонцор илэрсэн удаатай.

Түүнчлэн 2018 онд анх удаа амаржсан эхийн ихсээс агаарыг бохирдуулагч хэт нарийн ширхэглэгт тоосонцор илэрч байсан билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59