БНСУ-ын засгийн газар Энэтхэгт хурдны замын тээврийн системийг бий болгоход 170 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
2022, 12 сарын 1. 12:050

Өмнөд Солонгосын засгийн газар Энэтхэг улсад хурдны замын тээврийн системийг бүтээн байгуулахад зориулж 170 сая ам.долларыг олгохоор болжээ.

БНСУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, БНСУ-ын Элчин сайд Жан Жэ Бок, Энэтхэгийн Сангийн яамны туслах нарийн бичгийн дарга Ражат Кумар Мишра нар өнгөрөгч 30-ны өдөр Шинэ Дели хотноо орших Сангийн яамны байранд уулзах үеэрээ Нагпур-Мумбай хотыг холбосон хурдны замын ухаалаг тээврийн систем (ITS) төслийн гэрээнд гарын үсэг зурсан болохыг онцлон тэмдэглэв.

Энэхүү төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас (EDCF) 170 сая ам.доллар буюу ойролцоогоор 224 тэрбум воныг олгохоор болжээ.

Энэхүү төсөл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээний нэг бөгөөд Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлж буй Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн анхны төсөл юм.

Одоогийн байдлаар Энэтхэгийн эдийн засгийн хамгийн том хот болох Мумбай хотыг төв хэсэгт орших Нагпур хоттой холбосон 701 км урт хурдны зам барьж байгуулж байгаа аж.

Улмаар Энэтхэгийн засгийн газрын хүсэлтээр Өмнөд Солонгосын тал энэхүү бүтээн байгуулалтын ажилд замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг систем, төлбөр хураах системийг барьж байгуулах төлөвлөгөөтэй байна.

Энэтхэгийн засгийн газар Өмнөд Солонгосын Экспорт-Импортын банктай зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр төслийн захиалга өгч, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57