АНУ-д айлчлал хийж буй Эммануэль Макрон “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг хатуухан шүүмжилжээ
2022, 12 сарын 1. 14:270

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд цахилгаан автомашины татаасыг ялгаварлан олгож байгааг хатуу шүүмжиллээ. Германы засгийн газрын зүгээс ч Европын холбоотой ижил байр суурьтай байгаа илэрхийлэн, цаашид үүний эсрэг хариу арга хэмжээ авч болзошгүйг мэдэгдэв. Ингэснээр ОХУ Украинд халдан довтолсон асуудал болон олон улсын түвшинд Хятадын нөлөөллөө бэхжүүлэх явдлыг саармагжуулах зэрэгт хамтран ажиллаж байгаа Европ, АНУ-ын Атлантын далай дахь хамтын ажиллагааг сулруулж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 30-ны өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Макрон АНУ-д төрийн айлчлал хийж, Вашингтон ДС дэх Холбооны Капитолын ордонд хууль тогтоогчидтой үдийн зоог барих үеэрээ “Инфляцыг бууруулах тухай хууль”-д тусгагдсан цахилгаан автомашины татаасын асуудлыг хатуу шүүмжилсэн байна. Макрон хэлэхдээ “Энэхүү шийдвэр нь цахилгаан автомашины салбарт ажилладаг бүхий л хүмүүст хүндхэн тусч байна. Америкийн тал уг асуудлыг шийдэж чадах эсэхийг мэдэхгүй ч, нөгөө талд бид илүү өргөн цар хүрээтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй болоод байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

"Хэрвээ энэхүү өргөн хүрээтэй худалдааны асуудлыг зохицуулахгүй бол маш олон ажлын байр үгүй болж болзошгүй. “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг хэлэлцэж байхад хэн ч надад мэдэгдээгүй. Тухайн үед мэдсэн бол өөрийн байр сууриа илэрхийлэх байсан юм” хэмээн тэрээр үргэлжлүүлэв.

Энэ бол ерөнхийлөгч Жо Байдентай хийх дээд хэмжээний уулзалтаас нэг өдрийн өмнө болсон яриа юм. Тэрээр ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ ч хоёр “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг хатуухан шүүмжлэх төлөвтэй байна.

Үүнтэй холбогдуулан Германы засгийн газар мөн шүүмжлэлийн дуу хоолойгоо өргөж, “Инфляцыг бууруулах хууль”-ийн эсрэг Европын холбооны түвшинд хариу арга хэмжээ авах талаар дурджээ. Тодруулбал Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах сайд Роберт Хабек өмнөх өдөр нь Берлинд болсон салбарын бага хурал дээр үг хэлэх үеэрээ “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийг онцлон "Европын холбооны зүгээс үүнтэй ижил төстэй хариу арга хэмжээг авах болно. Европын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд бүс нутаг дахь үйлдвэрлэлийг өргөжүүлж, татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41