FTX биржийн захирал асан Сэм Банкмен Фрийд: Би залилан хийх гэж оролдоогүй
2022, 12 сарын 1. 18:160

Дампуурлаа зарласан FTX крипто биржийн захирал асан Сэм Банкмен Фрийд өөрийгөө залилан хийгээгүй гэж мэдэгджээ.

Бирж нь дампуурснаас хойш олны өмнө нэг ч гараагүй тэрээр Нью Йорк Таймс сонинд хандан хэлэхдээ өнгөрөгч сар түүний хувьд үнэхээр золгүй байсныг цохож, бараг л ямар ч мөнгөгүй үлдсэн гэсэн байна.

Банкмен-Фрийдийн хэлснээр түүний өмгөөлөгчид зөвлөхдөө түүнийг олон нийтийн өмнө мэдэгдэл хийхгүй байсан дээр гэсэн ч тэр өмгөөлөгчдийнхөө зөвлөгөөг үл ойшоосон гэнэ. Тийн мэдэгдэлдээ дурдсанаар тэр FTX биржээс өөртөө нэг ч доллар завшаагүй бөгөөд бирж дампуурахад 100,000 ам.долларын өртэй ганц кредит карттай л үлдсэн хэмээжээ.

Гэвч тэрээр FTX болон бусад хуулийн этгээдүүдийн хоорондох мөнгөн гүйлгээний хүрээнд нарийн тодорхой тайлбар өгч чадаагүй байна.

Цагтаа тэрбумтан Уоррен Баффетын залуу хувилбар хэмээн нэрлэгдэж байсан тэрээр одоохондоо хуулийн дагуу хүлээх хариуцлагадаа санаа зовохгүй байна гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17