Европын холбоо: Бүртгэлийг нь түдгэлзүүлсэн Twitter хаягуудыг эргэн сэргээвэл Европ дахь Twitter-ийн үйл ажиллагааг зогсооно
2022, 12 сарын 2. 8:250

Европын холбооны зүгээс Twitter компанийн гүйцэтгэх захирал болоод буй Илон Маскд хандан үзэн ядсан үг хэллэг болон бусад шалтгааны улмаас бүртгэлийг нь түдгэлзүүлээд буй Twitter хаягуудыг эргэн сэргээсэн тохиолдолд тус бүс нутаг дахь компанийн үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан байна.

Их Британийн Financial Times сонины орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 30-ны өдөр мэдээлснээр Европын Комисс Маскд "Хэрвээ Twitter компани үйл ажиллагааныхаа хүрээнд контентын удирдлагын хатуу дүрэм журмыг дагаж мөрдөхгүй бол Европын газар нутаг дээр тус платформ үйл ажиллагаа явуулах боломжгүй болж мэдэх юм. Түүнчлэн дэлхий даяарх нийт борлуулалтынх нь 6 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж болзошгүй" гэдгийг анхааруулсан байна. Тухайн өдөр Масктай цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулсан Европын холбооны дотоодын зах зээл хариуцсан комиссар Тьерри Бретон бүртгэлийг нь түдгэлзүүлсэн хаягуудыг эргэн сэргээх заалтыг журамласан дотоод дүрэм журмаа эргэн харахыг түүнээс хүсчээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02