Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэх түгшүүр өдрөөс өдөрт ихсэж байгаа энэ үед Олон улсын валютын сангийн (ОУВС) ерөнхийлөгч Кристалина Георгиева ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай байгаа талаарх сэтгэгдлээ илэрхийлжээ.
Орон нутгийн цагаар 1-ний өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, Георгиева тус агентлагийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ Украинд халдан түрэмгийлсэн энэхүү дайны үйл ажиллагаа удаашрахын зэрэгцээ Хятадаар тогтохгүй Европ, Америкийн эдийн засаг удааширч буй зэрэг шалтгаанаар уг таамгийг дэвшүүлэхэд хүрсэн гэдгээ онцлов.
1970 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлт ердөө тавхан удаа 2 хувиас доошилж байсан аж.
ОУВС-аас гаргадаг эдийн засгийн өсөлтийн хурдны шинэчилсэн таамаг ирэх оны нэгдүгээр сард гарах юм.
Эх сурвалж: YTN