LG Energy Solutions, GM компаниуд Теннесси дэх батарейны үйлдвэрт 275 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ
2022, 12 сарын 3. 11:000

LG Energy Solutions болон АНУ-ын General Motors (GM) компаниуд нь өөрсдийн хамтран үүсгэн байгуулсан цахилгаан автомашины батарейны Ultium Cells компанийн Теннесси муж дахь үйлдвэрт 275 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, Ultium Cells компани нь Теннесси мужийн Спринг Хилл хотод баригдах литийн батарейны үйлдвэрийн үйл ажиллагааг 40 орчим хувиар нэмэгдүүлэхийн тулд энэхүү хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр болсныг онцолсон байна.

Өмнө нь Ultium Cells компанийн зүгээс Спринг Хилл дэх үйлдвэрийг барихад 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдээд байсан юм.

LG Energy Solutions компанийн мэдээлснээр ийнхүү нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр тус үйлдвэрийн батарейны үйлдвэрлэлийн хүчин чадал анх зарлаж асан 35GWh (Гигаватт цаг)-аас 50GWh болж нэмэгдэх аж. Түүнчлэн 1700 ажлын байр бий болох төлөвтэй байгаа нь анх төлөвлөж байснаас 400-аар нэмэгдсэн үзүүлэлт гэв.

Ultium Cells компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Том Галлахер хэлэхдээ, "Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр GM компанийг илүү хурдан хугацаанд олон тооны батарейгаар хангах боломжийг олгох ба тус компанийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийн цаашдын төлөвлөгөөг бодит байдал болгоход ихээхэн тус нэмэр болох юм. Тодруулбал GM компани нь Хойд Америкт дараагийн 5 жилийн дотор 1 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөг зарлаад байгаа билээ” хэмээн тайлбар хийсэн байна.

Ultium Cells компани нь Теннесси мужаас гадна Мичиган, Охайо зэрэг дөрвөн мужид литийн батарейны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Үүний зэрэгцээ LG Chem компани нь дангаараа Теннесси мужийн Кларкс хотноо жилд 120 мянган тонн катодын материал үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахад 3 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Энэ нь өндөр хүчин чадал бүхий 1.2 сая орчим цахилгаан автомашинд зориулсан батарейны үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээг хангалттай даах хэмжээ бөгөөд хэрвээ уг үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусч үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд АНУ-д хамгийн томд тооцогдох юм.

Энэхүү катодын материалын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны эхний улиралд эхлүүлэх бол 2025 оны сүүлээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26