Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн 11-р сарын борлуулалт түүхэн дээд амжилт тогтоов
2022, 12 сарын 4. 21:260

Хятаддаа цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч BYD компанийн өнгөрөгч 11-р сарын борлуулалтын хэмжээ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон байна.

Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн Businessnews Daily сонины 3-ны өдөр мэдээлснээр, BYD компани нь өнгөрөгч 11-р сард 230,129 ширхэг автомашин үйлдвэрлэж, 230,427 ширхгийг борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 133 болон 137 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.Ингэснээр тус компанийн борлуулалтын хэмжээ гурван сар дараалан 200,000 нэгжийг даваад байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1,641,819 ширхэг автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 219 хувиар өсчээ. Энэ жил хамгийн олон тоогоор борлуулагдсан бүтээгдэхүүнээр шинэ эрчим хүчний суудлын автомашинууд буюу цахилгаан тээврийн хэрэгсэл, гибрид автомашин, устөрөгчийн тээврийн хэрэгслүүд нэрлэгдэж байгаа бөгөөд 1,622,781 ширхэг борлуулагдсан байх юм.

Энэ хугацаанд экспорт ч мөн нэмэгдсэн байна. Тодруулбал тус компанийн 11-р сарын экспорт 12318 нэгж байсан бол 1-11-р сар хүртэлх нийт экспорт 44596 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1115 болон 268 хувиар тус тус өссөн байна.

Арваннэгдүгээр сард экспортын хэмжээ ийнхүү огцом өсөх болсон шалтгаан нь өнгөрөгч 9-р сард Германы зах зээлд 'Han', 'Tang', 'Yuan PLUS' гэсэн цахилгаан автомашины гурван загварыг гаргаж Европын зах зээлд хөл тавьсны бодит үр дүн болон харагдаж буй нь энэ юм.

Тус компанийн хувьд өнгөрөгч 3-р сард дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ бүрмөсөн зогсоож, зөвхөн шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлд анхаарлаа хандуулна гэдгээ зарласан билээ.

Хятадын Хуа-Ан судалгааны хүрээлэнгийн дүгнэж буйгаар "Дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг зогсоох тухай зарласнаас хойш BYD компани сар бүр 100,000 гаруй автомашин борлуулж байсан бөгөөд өнгөрсөн 9-р сараас хойш энэхүү үзүүлэлт 200,000 гаруй болон нэмэгдсэн байна. Түүнчлэн жил бүрийн 4-р улирал бол автомашины борлуулалтын оргил үе бөгөөд хорио цээрийн дэглэмийг хөнгөвчлөхийн хэрээр үйлдвэрлэлийн хүчин чадал сайжрах нь тодорхой тул 12-р сард борлуулалтын хэмжээ илүү нэмэгдэх нь дамжиггүй” хэмээн таамагласан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57