Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоосноор “сүүдрийн флот”-ын тоо нэмэгдэх хандлагатай байна
2022, 12 сарын 4. 22:052

Financial Times болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр Оросын газрын тосны үнийг баррель тутамд 60 ам.доллар байхаар тогтоосон барууны орнуудыг эсэргүүцэж, тус улсын зүгээс газрын тосоо экспортлох "сүүдрийн флот”-оо нэмэгдүүлж байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Ашиглалтаас гарч хаягдахын ирмэг дээр байгаа олон тооны хуучирсан газрын тосны танкыг худалдан авч, ямар нэгэн тээвэрлэлтийн даатгалгүйгээр газрын тосоо тээвэрлэхээр төлөвлөж байгаа нь энэ аж. “Сүүдрийн флот” гэдэг нь газрын тосны томоохон компаниуд болон даатгалын компаниудтай харьцдаггүй, зөвхөн олон улсын хоригт хамрагдсан Орос, Иран, Венесуэльтэй харьцдаг газрын тос тээвэрлэгчдийг хэлдэг. Зарим тохиолдолд эдгээр хөлөг онгоцууд тусгай тэмдэглэгээгүй далбаатай эсвэл хөлөг онгоцны нэрийг будгаар дарж үйл ажиллагаа явуулдаг байна. Wall Street Journal сонины мэдээлснээр, Оросын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоохоос өмнөхөн “сүүдрийн флот”-ын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн болохыг дурдсан байна. Салбарын холбогдох байгууллагын мэдэгдэж буйгаар Оросын “сүүдрийн флот”-ын тоо 100 гаруй хөлөг онгоцоор хэмжигддэг гэжээ.

Өмнөх өдөр нь Европын холбоо Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 60 ам.доллар байхаар тогтоосон билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
3
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.126.90.113
   /
2022, 12 сарын 5. 12:08

Америк Оросыг украйнаар сүйрүүлж европын орнуудыг хямд түүхий эдээс салган сулруулж,өөрийн дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэх гэсэн бодлого дэлхийг савчуулж байна

Зочин
202.126.90.116
   /
2022, 12 сарын 5. 9:46

Европийн холбоо гэж жинхэнэ ухаан нь салтаандаа орсон гомонууд юм байна даа. Өөрсдөөс нь өөр улс эрх чөлөөтэй байж болдогүй гэсэн дэглэмдээ итэгчихсэн салтаанууд юмаа . 2эрэгтэй , 2 эмэгтэй хоорондоо амьдар гэж бурхан лав таалахгүйдэг шүү

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59