ОПЕК+ өдөрт олборлох хэмжээгээ 2 сая баррелиар бууруулаад буй шийдвэрээ хэвээр үлдээхээр болжээ
2022, 12 сарын 4. 23:441

Газрын тос олборлогч томоохон орнууд өдөрт олборлох хэмжээгээ 2 сая баррелиар бууруулаад буй шийдвэрээ орон нутгийн цагаар 4-ний өдөр хэвээр үлдээхээр тохиролцжээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Саудын Араб тэргүүтэй Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу OPEC-ийн 13 гишүүн орон, ОХУ зэрэг OPEC-ийн гишүүн бус газрын тос экспортлогч томоохон 10 орнууд буюу OPEC+-ийн төлөөлөгчид мөн өдөр зохион байгуулагдсан хурлын хүрээнд газрын тосны олборлолтыг бууруулаад буй шийдвэрээ өөрчлөхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

ОПЕК+ нь мөн өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ээлжит хурлаараа өнгөрөгч 10-р сард шийдвэрлэсэн өдөрт олборлох хэмжээгээ 2 сая баррелиар бууруулах шийдвэрээ тэр хэвээр хадгалахаар шийдснээ зарлаж буй нь энэ аж.

Тодруулбал өнгөрөгч 10-р сарын 5-ны өдөр АНУ болон барууны орнуудын эсэргүүцлийг үл харгалзан ОПЕК+ "11-р сараас 2023 оны эцэс хүртэл газрын тосны олборлолтоо дэлхийн эрэлтийн 2 хувьтай тэнцэхүйц хэмжээнд буюу өдөрт 2 сая баррелиар бууруулах” шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээхээр болсон нь “Их 7”, Европын холбоо болон Австрали улсууд Оросын газрын тосны худалдан авах үнийг баррель тутамд 60 ам.доллароор хязгаарлаж үнийн дээд хязгаар тогтоох тохиролцоонд хүрснээс хойш ердөө хоёр хоногийн дараа болж буйгаараа анхаарал татаж байна. Үнийн дээд хязгаар нь энэ сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Тухайн өдрөөс эхлэн далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллароос хэтэрсэн тохиолдолд даатгал, тээвэрлэлт зэрэг далай тэнгисийн үйлчилгээг хориглох аж.

Хятад болон олон улсын эдийн засгийн өсөлт удааширч, зээлийн хүү өсөж байгаагийн улмаас өнгөрөгч 10-р сараас хойш газрын тосны үнэ олон улсын зах зээлд унахын зэрэгцээ эдийн засгийн төлөв ч муудаж байгаа нь газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж ОПЕК+ олборлолтоо бууруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсний үндсэн дээр ийнхүү шийдсэн байна.

АНУ-ын CNBC агентлагийн онцолж буйгаар Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авч байгаа явдал хийгээд Хятадын газрын тосны эрэлт багасч буй явдал, олон улсын эдийн засгийн уналт зэргийн улмаас өнгөрсөн 6-р сарын эхээр нэг баррель нь 120 гаруй ам.долларт хүрээд байсан газрын тосны үнэ саяхан 90 ам.доллароос доош унаад байна гэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
2
2
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.21.108.236
   /
2022, 12 сарын 5. 9:02

нефтийн үнэ нэмэгдлээ.

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41