ОХУ болон Умард Солонгос аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна
2022, 12 сарын 5. 12:520

Цар тахлын улмаас түр хугацаагаар зогсоогоод байсан хилийн бүс дэх төмөр замын ачаа тээврээ саяхан сэргээсэн Умард Солонгос болон ОХУ аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын өдөр тутмын Коммерсантъ сонин болон TАСС агентлагийн мэдээлснээр, тус улсын Приморийн хязгаарын засаг захиргаа болон Умард Солонгосын аялал жуулчлалын ерөнхий хорооны зүгээс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгуулахаар судалж байгааг онцлов.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд аялал жуулчлалын маршрутын талаар мэдээлэл солилцох, аялал жуулчлалын шинэ маршрут гаргах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллах, үзэсгэлэн худалдаа зэрэг аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлыг тусгаж байгаа гэв.

Цар тахал дэгдэхээс өмнө ОХУ-ын жуулчид БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авсан аялал жуулчлалын агентлагуудаар дамжуулан Умард Солонгост аялах боломжтой байсан аж.

Гэвч Умард Солонгосын тал цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны хоёрдугаар сараас хойш ОХУ-тай хиллэдэг хилээ бүрэн хааж, хоёр талын төмөр замын тээвэр, зорчигч тээвэр ч мөн зогсоход хүрсэн билээ.

Гэвч БНАСАУ энэ оны эхний хагаст ОХУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаагаа сэргээхийг эрмэлзэж, улмаар өнгөрсөн сарын 2-ны өдөр буюу хоёр жил найман сарын дараа тус хоёр улсын төмөр замын ачаа тээврийн үйлчилгэж сэргэсэн юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04