БНСУ-ын шигшээ багийн ахлагч Сон Хын Миний нүүрний хамгаалалтын баг хөгжөөн дэмжигчдийн дунд трэнд болжээ
2022, 12 сарын 5. 14:400

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сон Хын Миний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр нүүрээ хамгаалахын тулд зүүж буй хар баг Солонгосын хөгжөөн дэмжигчдийн дунд трэнд болох болжээ.

2022 оны Катарын ДАШТ-ий H хэсгийн хэсгийн 3 дахь тойргийн сүүлийн тоглолт Катарын Аль Райян хотын “Education City Stadium” цэнгэлдэх хүрээлэнд Солонгос, Португалийн шигшээ багуудын хооронд болсон бөгөөд энэ үеэр Сон Хын Мин тамирчны өмсдөг шиг хар баг зүүсэн хөгжөөн дэмжигчид Өмнөд Солонгосын гудамжаар олон байсан нь тун содон харагдаж байлаа.

Өнгөрөгч сарын 2-ны өдөр Сон Хын Мин Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн тамирчинтай мөргөлдсөний улмаас нүүрний ясны хэсэгт бага зэрэг цөмрөл үүсэж хагалгаанд орсон юм. Үүний улмаас тэрээр дэлхийн аваргын тоглолтод нүүрээ хамгаалан хар баг зүүхээс аргагүйд хүрсэн билээ.

Өмнөд Солонгосын хөгжөөн дэмжигчид хайртай тамирчнаа, шигшээ багаа дэмжихдээ хар маск зүүж байгаагаас "Сон Хын Миний баг" интернэт орчинд ихэд эрэлттэй болжээ. Одоогоор Өмнөд Солонгосын хамгийн том портал сайт болох Naver-ийн Shopping дээр "Son Heung-min mask" хайлтын үр дүнд 700 гаруй илэрц гарч ирж байгаа аж.

Түүнчлэн шигшээ багаа Катарт дэмжихээр очсон Өмнөд Солонгосын хөгжөөн дэмжигчид ч мөн энэхүү багийг зүүх нь ажиглагдах болжээ. Тухайлбал шигшээ багаа дэмжихээр Катарт очсон Ли Канг Хён (26) Солонгосын цахим худалдааны сайтаас хар баг худалдаж аваад ирсэн ба тэрээр “Сон Хын Мин тамирчны “нэрийн хуудас” болоод буй хар багийг зүүж, дэмжвэл илүү утга учиртай гэж бодсон" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Мөн 3D принтерээр баг хийж буй хөгжөөн дэмжигчид ч байгаа бол зарим нь гар доорх материал буюу энгийн амны хаалт ашиглан нүдний орчимдоо тааруулан нүхэлж зүүх нэгэн ч байгаа юм.

Түүнчлэн Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд ч хар баг өмсөн тоглолт үзэж буй хөгжөөн дэмжигчдийн гэрэл зургууд олноор тавигдах болоод байна.

Харин хэсгийн гурав дахь тоглолтоо Португалийн шигшээ багтай хийсэн Солонгосын шигшээ баг Хван Хи Чаны гайхалтай гоолоор 2:1-ээр хожиж, хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгараад байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
10
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02