Хойд Солонгос: Эцэг эхчүүдэд хүүхдэдээ “тэсрэх бөмбөг” гэх мэт эх оронч нэр өгөхийг үүрэгджээ
2022, 12 сарын 5. 15:411

Хойд Солонгос улсын эрх баригчид эцэг эхчүүдэд хүүхдэдээ эх оронч, үзэл суртлын шинжтэй нэр өгөхийг үүрэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрөгч жилүүдэд хойд солонгосчууд хүүхдэдээ А ри(хайртай хүн), Со Ра(дунгийн яс), Су Ми(гоо үзэсгэлэн) зэрэг сонсголонтой, эгшгээр төгссөн, утга агуулгын хувьд ч “гоё” нэр өгөх нь олширсон гэнэ.

Тэгвэл тус улсын эрх баригчдын зүгээс энэхүү трендийг таслан зогсоох болсон бөгөөд эцэг эхчүүдийг хүүхдэдээ үзэл суртлын шинжтэй нэр түлхүү өгөхийг үүрэгдсэн байна.

Тэдний үзсэнээр дээрх нэрс нь хувьсгалч үзлийг хангалттай агуулаагүй тул тийм нэрсийг халах ёстой гэнэ. Улмаар нэрсийг Чун Шим(үнэнч байдал), Чон Иль(буу), Пок Иль(тэсрэх бөмбөг), Ви Сон(хиймэл дагуул) гэх нэрсээр солих хэрэгтэй хэмээжээ.

Эх сурвалжуудын хэлснээр өдгөө Хойд Солонгос улсад ард иргэд нэрээ солиулж байгаа бөгөөд эгшгээр төгссөн нэртэй хүмүүс энэ ондоо багтаан нэрээ солиулах ёстой гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
13
2
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.21.107.125
   /
2022, 12 сарын 7. 22:43

Эх сурвалж нь мэдээж АНУ биз дээ...

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15