ОХУ-ын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь ажил хайж буй иргэдийн тоо огцом өсчээ
2022, 12 сарын 5. 23:260

Украины хямралын улмаас барууны хоол үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниуд Оросын зах зээлийг орхих болсноор тухайн салбарт ажлын байр хайж буй иргэдийн тоо хурдацтай өссөн нь тогтоогджээ.

Оросын өдөр тутмын Коммерсантъ сонины 5-ны өдрийн мэдээлснээр, Орос даяар тогооч, зөөгч, бармен зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй ажил хайгчдын тоо энэ оны эхний арван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар нэмэгдэж, 269 мянгад хүрсэн байна.

ОХУ-ын Зочид буудал, рестораны эздийн холбооны ерөнхийлөгч Игорь Бухаров "Энэ жил рестораны салбарт ажил хайж байгаа хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэж мэдэгдэв.

Орон нутгийн захиргааны холбогдох албан тушаалтнуудын онцолж буйгаар ажил хайж буй иргэдийн тоо урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь барууны хоол үйлдвэрлэлийн салбарын McDonald's зэрэг олон салбартай сүлжээ компаниуд Орос дахь бизнесээ зогсоосонтой холбоотой бөгөөд өнгөрсөн зунаас энэ тоо эрс ихэссэн гэжээ.

ОХУ Украинд халдан довтолсны дараахан буюу өнгөрөгч 3-р сарын дундуур McDonald's компани Орос дахь 850 салбараа хааж, бизнесийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо мэдэгдсэн билээ. Улмаар өнгөрөгч 5-р сарын дундуур тус улсын зах зээлийг бүрмөсөн орхиж буйгаа мэдэгдэн Орос дахь хөрөнгөө зарсан билээ.

Түүнчлэн ОХУ-д 130 салбартай Starbucks ч мөн McDonald's-ийн дараахан Оросын зах зээлийг бүрмөсөн орхих шийдвэр гаргасан юм.

Үүнээс гадна KFC, Pizza Hut, Burger King, Papa John's зэрэг хоол үйлдвэрлэлийн салбарын олон салбар бүхий сүлжээ компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосноо мэдэгдсэн билээ.

Гэвч байдал ийм хүндхэн байгаа энэ үед орон нутгийн компаниуд шинээр ажилтан авах тал дээр тун хойрго байгаа аж. Тодруулбал энэ он гарсаар эхний 10 сарын байдлаар орон нутгийн хоол үйлдвэрлэлийн салбарын компаниудад шинээр ажилд орсон хүний ​​тоо дөнгөж 166,600-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар л өссөн үзүүлэлт гэв.

Нэмж дурдахад, орон нутгийн бизнес эрхлэгчид ажил горилогчдод өмнөх цалинтай дүйцэхүйц хэмжээний цалинг олгох нь ховор байгаа гэх хүмүүс олон байгаа юм.

Украины хямралаас үүдэн олон нийтийн уур амьсгал ч төдийлөн сайнгүй байгаа энэ үед үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын олон компани бизнесээ өргөжүүлэх талаар бодох ч хүсэлгүй байгаагаас ажил хайгчдын тоо ажиллах хүчний эрэлтээс давсан энэхүү нөхцөл байдал цаашид ч хэвээр үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.

ОХУ-ын ProPersonal зах зээлийн судалгааны фирмийн тэргүүн Татьяна Долякова "Оросууд мөнгөө хэмнэхийн тулд өмнөхөөсөө илүү хямд ресторанаар үйлчлүүлэх нь ихэссэн тул жижиг цайны газрууд л шинээр ажилтан авах боломжтой байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02