Теsla Шанхай хот дахь үйлдвэрийн хүчин чадлаа 20 хувиар бууруулахаар болжээ
2022, 12 сарын 6. 10:290

Сүүлийн үед Хятадын зах зээл дэх эрэлт буурч байгаатай холбоотойгоор Тesla компани Шанхай хотын үйлдвэрийн хүчин чадлаа 20 хувиар бууруулах төлөвтэй байна.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, эрэлт хүлээгдэж байснаас бага байгаа тул Теsla компанийн зүгээс Шанхай дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг бууруулахаар төлөвлөж эхэлсэн талаар онцлон тэмдэглэв.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах энэхүү шийдвэр нь хамгийн хурдандаа энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх бөгөөд 20 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолж байгаа аж. Компанийн зүгээс саяхан богино хугацааны гүйцэтгэлээ нягталж үзээд ийм шийдвэр гаргахаар болсон бөгөөд эрэлт сэргэвэл үйлдвэрлэлээ нэн даруй өргөжүүлэх уян хатан нөхцлийг хангалттай бүрдүүлсэн байгаа гэв.

Харин Tesla-гийн Хятад дахь охин компани энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Ингэснээр эрэлт буурсантай холбоотойгоор тус компани Шанхай дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайн дураараа бууруулж буй анхны тохиолдол болж байгааг Bloomberg агентлагийн зүгээс онцолжээ. Өмнө нь цар тахлын үеэр хатуу хөл хорио болон эд ангийн нийлүүлэлтэд тулгарсан асуудлаас болж үйлдвэрлэлээ хоёр дахин бууруулж байсан удаатай.

Tesla компанийн зүгээс бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, худалдан авагчдад даатгалын хөнгөлөлт үзүүлэх, бүтээгдэхүүн хүргэлтийн хугацааг богиносгох зэргээр олон төрлийн маркетингийн кампанит ажил явуулсан ч эрэлт нийлүүлэлтийг гүйцэхгүй байгаа нь энэхүү шийдвэрээс харагдаж байна гэж мөн дурдав. Тодруулбал, Теsla компани нь жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өмнөх түвшнээс хоёр дахин нэмэгдүүлж, 1 сая ширхэг болгон сайжруулсны дараахан эргэн багасгах шийдвэр гаргаж буй нь энэ бөгөөд өнгөрөгч 9-р сард эрэлт дээд цэгтээ хүрснээс хойш эрэлтийн муруй буурсаар байгаа аж.

Зах зээлийн судалгааны JL Warren Capital фирмийн мэдээлснээр Теслагийн Шанхай дахь үйлдвэр сард 85,000 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэжээ.

Хятад дахь Теsla компани орон нутгийн BYD болон Гуанжоу Автомашины Групп компаниудтай ширүүхэн өрсөлддөг бөгөөд BYD зөвхөн арваннэгдүгээр сард нийт 230 мянган ширхэг, үүний дотор 114 мянган цэвэр эрчим хүчний автомашин борлуулж, борлуулалтаа 9 сар дараалан нэмэгдүүлсэн байна.

Нөгөөтэйгүүр, Теsla ойрын хугацаанд программ хангамжийн асуудалтай холбоотойгоор Хятадын зах зээлээс хоёр ч удаа олон тооны бүтээгдэхүүнийг эргүүлэн татснаас гадна “Model Y” загварын 2 ч хэрэглэгч автомашинаасаа болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарах зэргээр аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал татах болоод байгаа билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01