Катар 2022: Өмнөд Солонгос улсын шигшээ багийн дасгалжуулагч Пауло Бенто ажлаа хүлээлгэн өгөх болжээ
2022, 12 сарын 6. 11:123

Өнөөдөр болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод Өмнөд Солонгос улсын шигшээ баг Бразил улсын шигшээ багтай хүч үзэж, 4:1 харьцаатай хожигдсон билээ. Улмаар Өмнөд Солонгос улс тийн ДАШТ-ийг өндөрлүүлж байгаа юм.

Тэгвэл үйл явдлын хүрээнд Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Пауло Бенто ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгджээ.

Өдгөө 53 настай Пауло Бентогийн хувьд 2018 онд Өмнөд Солонгосын шигшээ багт дасгалжуулагчаар ирж байсан юм.

Түүний хэлснээр, “[Одоо] Бид зөвхөн ирээдүйн тухай бодох хэрэгтэй. Харин [миний] ирээдүй Өмнөд Солонгосын шигшээ багтай нийлэхгүй. Би энэ талаар дөнгөж сая Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон багийн тоглогчдод хэлсэн.

Энэ шийдвэрийг би аль есөн сард л гаргасан бөгөөд сэтгэл шулуудсан.

Өнөөдөр би шийдвэрээ баталлаа. Би тэдэнд хийсэн бүгдийнх нь төлөө талархах учиртай. Тэд өөрсдийгөө бүрэн дайчилсан. Би тэдний хүрсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Тэдний менежерээр ажиллахад бахархалтай байлаа” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
7
0
2
6
14
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Bekhem
202.55.188.113
   /
2022, 12 сарын 6. 21:17

Ym surahgvi malnuud bna geed ajilaa ogch bhgvi yu

Choir
60.41.67.194
   /
2022, 12 сарын 6. 12:57

Muusain solongosuud huurhiig daramtaldag baij dee

Setgegdel
117.111.24.46
   /
2022, 12 сарын 6. 17:40

Daramtalsan ym bvl solongoschuud aimr durgui bolohleer naad hunii chin uuriihun songolt baihaa solongos ynz buriin daramt uchirsan uchruulsan bol asar tom huuliin hariutslag huleedeg bolohleer

1 2
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47