
Испанийн цагдаагийн газар каннабисын ургамлыг Украинд илгээх хүмүүнлэгийн тусламжаар өнгөлөн далдалж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ.
Цагдаагийн газраас мэдэгдсэнээр тэд нийт 30 хүнийг баривчилсан бөгөөд баривчилсан хүмүүс нь Украин, Испани, Герман, Марокко улсын иргэд байсан гэнэ. Тэд картон хайрцагт савласан каннабисын ургамлыг өмнөд зүгээс хэдэн машин цувуулан тээвэрлэсэн байжээ. Тодруулбал, гэмт этгээдүүд мансууруулах бодисыг вакум уутанд савлаж, картон хайрцагт хийн van загварын машинд ачсан байсан юм. Тэдний машин Украин улсын бүртгэлтэй байсан бөгөөд олон цуваа болж зорчсоноор тэд “хүмүүнлэгийн тусламжийн цуваа” шиг харагдаж, цагдаа, гаалийн хяналтыг асуудалгүй давах байжээ.
Тийнхүү цагдаагийн алба нийт 800,000 евро, 6 буу, 2500 каннабисын ургамал хураан авсан гэнэ.
Эх сурвалж: BBC