Кайли Женнер, Трэвис Скотт нар нэг газар очоод буцахдаа тус тусын агаарын хөлгийг хөлөглөжээ
2022, 12 сарын 6. 16:520

Хоёр хүүхдийн эцэг эх болсон тэрбумтан Кайли Женнер, реппер Трэвис Скотт нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч нарын бухимдлыг төрүүлжээ.

Учир явдлыг тодруулбал, залуу хос хоёул нэг газар очоод буцахдаа тус тусын агаарын хөлгийг хөлөглөсөн байна. Үүнийг алдартнуудын аяллыг сурвалжлан нийтэлдэг Celebrity Jets гэх Твиттер хаягаас анхлан мэдээлжээ. Харин тэд энэ тухай мэдээллийг www.adsbexchange.com хуудаснаас авсан юм.

Тэдний жиргээнээс үзвэл Кайли Женнер, Трэвис Скотт нар энэ сарын 3-ы өдөр хоёул Флорида мужийн Майами хотоос Калифорни мужийн Ван Нуйсыг зорьж, нэг нислэгээр 25000 килограмм буюу 25 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж, 7000 килограмм шатахуун зарцуулжээ.

Улмаар сошиал медиа хэрэглэгчдийн зүгээс тэднийг “хамгийн хувиа хичээсэн хос” хэмээн өргөмжилсөн байна.

Kylie Jenner's plane flew from 'near Miami, Florida' to 'Van Nuys, California'. Credit: @CelebJets/ Twitter
Travis Scott's plane also flew from 'near Miami, Florida' to 'Van Nuys, California'. Credit: @CelebJets/ Twitter


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
0
17
5
12
12
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15