SpaceX компани цэрэг, батлан хамгаалахын зориулалттай хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлнэ
2022, 12 сарын 7. 12:330

Илон Маск тэргүүтэй Америкийн сансрын судлалын SpaceX компани өргөн зурвасын хиймэл дагуулын тусламжтайгаар хаанаас ч интернетийн үйлчилгээг авах боломжтой “Starlink” төслөөс гадна батлан хамгаалах, цэргийн зориулалттай хиймэл дагуулын үйлчилгээгээр бизнесээ өргөжүүлэхээр болжээ.

Тодруулбал SpaceX өөрийн нүүр хуудсаараа дамжуулан "Starshield" нэртэй цэргийн зориулалттай хиймэл дагуулын үйлчилгээгээ танилцуулсан байна.

Тус компанийн зүгээс мэдэгдэхдээ “"Starlink" хиймэл дагуулын интернет үйлчилгээ нь өргөн хэрэглээний болон арилжааны зориулалтаар бүтээгдсэн бол “Starshield” үйлчилгээ нь засгийн газрын хэрэгцээнд зориулагдсан” хэмээн цохон тэмдэглэжээ.

CNBC телевизийн дүгнэж буйгаар SpaceX компани нь “Starshield” төслийг урагшлуулахын тулд АНУ-ын засгийн газрын агентлагууд дундаас хамгийн том үйлчлүүлэгч болох Батлан ​​​​хамгаалах яаманд чиглэн ажиллах төлөвтэй байна.

Гэвч компанийн зүгээс “Starshield” төслийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч газраас ажиглалт хийх, харилцаа холбоо тогтоох болон туслах ачааллын функцийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь уг төслийн гол зорилго хэмээв.

Түүнчлэн хүлээн авах антен суурилуулахаас эхлээд хиймэл дагуул хөөргөх, сансрын хиймэл дагуулын сүлжээг ажиллуулах гээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээ үзүүлэх болно гэдгийг мөн онцлон тэмдэглэжээ.

SpaceX нь хиймэл дагуулын ачааны нууцлалыг хадгалах, өгөгдлийг аюулгүй боловсруулахын тулд “Starshield” төсөлд өндөр нарийвчлалтай, найдвартай шифрлэлтийн системийг ашиглахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна SpaceX хиймэл дагуул хоорондын лазерын холбооны чадавхийг ашиглан засгийн газрын бусад хиймэл дагуулуудыг Starshield сүлжээнд холбох боломжтой гэж тайлбарлав.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02