ТАСС: Монголд нүүрсний хулгайн хэргийн эхний сэжигтнүүдийг баривчилжээ
2022, 12 сарын 8. 16:202

Пүрэв гарагт Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдэгдсэнээр, өнгөрөгч шөнө холбогдох албаныхан Монголын төрийн өмчит, нүүрс олборлох, экспортлох компанийн гүйцэтгэх захирал асан, түүний гэр бүл болон хэд хэдэн бизнесмений гэрт нэгжлэг хийсний үр дүнд тэдгээр хүмүүсийг баривчилж, 48 цаг саатуулах болсон хэмээжээ.

Монгол улсын ард иргэдийн хувьд нүүрсний экспорттой холбоотой гэмт хэргийн хүрээнд улсынхаа нийслэлд жагсаал зохион байгуулаад өдгөө 5 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байгаа юм.

Сайдын хэлснээр, “Нүүрсний хулгайн хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг дэмжихээр ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг лхагва гарагт анхны хуралдаанаа хийсэн. Хуралдааны дараагаар мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Өнгөрсөн шөнө Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан болон өөр бусад долоон хүнийг баривчилсан.

Тэдгээр хүмүүсийн гэр болон албан газарт нэгжлэг үргэлжилж байгаа. Мөн уул уурхайн оператор Хишиг Арвин Индастриалын дээд түвшний удирдлага болсон хэд хэдэн менежерийг баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны үүднээс нүүрсний экспорт саатахгүй учир нүүрс хэрэглэгчид санаа зовох хэрэггүй” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Мөнхчимэг
202.21.124.129
   /
2022, 12 сарын 9. 14:30

Монгол улс

Lalar
88.103.232.27
   /
2022, 12 сарын 8. 20:03

БНМАУ болцон юм уу?

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02