Афганистан улсын засгийн эрхийг талибууд барих болсноос хойш тэд анх удаагаа олон нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэжээ. Гэхдээ тэд цаазын ялыг холбогдох албаны хүмүүс гүйцэлдүүлээгүй байна.
Тодруулбал, шүүхээс шийдвэрлэснээр тэд хохирогчийн ааваар цаазын ялыг гүйцэтгүүлсэн юм. Улмаар хохирогчийн аав хэрэгтнийг нийт 3 удаа буудан хөнөөжээ.
Талибын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр ялыг спорт цэнгэлдэхэд гүйцэтгэсэн бөгөөд цаазлах мөчийг харахаар энгийн ард цэнгэлдэхэд цугласан гэнэ. Учир нь ялыг гүйцэтгэхээс өмнө эрх баригчдын зүгээс ард иргэдийг спорт цэнгэлдэхэд ирэхийг хүсэж, цаазын ял гүйцэтгэх гэж буйг урьдчилан мэдэгдсэн байжээ.
Талибуудын хэлж байгаагаар хэрэгтэн таван жилийн өмнө хүний аминд хүрч байсан юм.
Эх сурвалж: BBC