Энэтхэг: Нүүрстөрөгчийг саармагжуулах зорилгоор атомын цахилгаан станц нэмж барихаар төлөвлөж байна
2022, 12 сарын 8. 23:170

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг Энэтхэг улс нүүрснээс хараат байдлаа багасгаж, нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтдоо хүрэхийн тулд цөмийн цахилгаан станц нэмж барих талаар авч хэлэлцэж байгааг онцолжээ.

Тус агентлаг энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Энэтхэгийн төрийн мэдлийн эрчим хүч үйлдвэрлэгч NTPC компани 2040 он гэхэд 20-30 МВт (мегаватт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа гэв.

Уг төлөвлөгөөний хүрээнд компанийн зүгээс бүтээн байгуулалтыг хурдан шийдэх боломжтойн дээр одоо ашиглагдаж буй эрчим хүчний сүлжээнд хялбар холбогдох 100-300 МВт-ын хүчин чадалтай жижиг оврын цөмийн цахилгаан станц барих бодолтой байгаа аж.

NTPC компани нь цөмийн цахилгаан станцын салбарт хөл тавих гэх буй уг зорилтынхоо хүрээнд 15 хүний ​​бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлээд байгаа бөгөөд энэхүү томоохон төслөө хэрэгжүүлэхийн тулд Үндэсний цөмийн эрчим хүчний корпорацтай (NPC) хамтарсан компани байгуулахаар зорьж байна.

Тус компани нь нар, салхи, усан цахилгаан болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар 2032 он гэхэд компанийн эрчим хүчний үйлдвэрлэлд одоогоор 90 орчим хувийг бүрдүүлж буй чулуужсан түлшний эзлэх хувийг 50 хувь хүртэл бууруулах зорилтыг тавиад байгаа юм.

NTPC компани нь одоогоор 70 ГВт (гигаватт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүний 80 гаруй хувийг нүүрс буюу чулуужсан түлшээс гаргадаг байна.

Энэтхэгт 6.8 ГВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 22 атомын цахилгаан станц байдаг бөгөөд тэдгээрийн бүхий л үйл ажиллагааг Үндэсний цөмийн эрчим хүчний корпораци хариуцдаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ: Инчуан хот дахь Porsche автомашины борлуулагч 148,000 ам.долларын автомашиныг 18,300 ам.доллароор худалдах зар нийтэлжээ
02023-2-3 18:47
Боинг компани 747 загварын сүүлийн агаарын хөлгөө захиалагчид нь хүргэжээ
02023-2-3 17:41
Владимир Путин: 80 жилийн дараа бид дахин Германы танкнуудтай тулж байна
02023-2-3 15:21
Килиан Мбаппе Аваргуудын лигийн шөвгийн 16 клубийн эхний тоглолтыг өнжих болжээ
02023-2-3 14:44
Аmazon компанийн орлого өнгөрөгч 4-р улиралд 149.2 тэрбум ам.долларт хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс давжээ
02023-2-3 14:22
ОХУ, Беларусийг олимпод оролцохыг зөвшөөрсөн ОУОХ уг шийдвэртээ НҮБ-ын нэрийг барин тайлбар өгчээ
02023-2-3 13:44
Массачусетс: Хоригдлууд эрхтний донор болох замаар ялаа хөнгөлүүлэх хуулийн төслийг санаачилжээ
02023-2-3 12:41
Их Британийн Shell компани өнгөрсөн онд 39.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж дээд амжилт тогтоожээ
02023-2-3 2:28
Европын холбоо: ОХУ-ын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг Украины дайн эхэлсэн өдрөөс авч хэрэгжүүлж эхэлнэ
02023-2-3 1:49
2022 онд Япон улсад гэмт хэргийн гаралт сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа өсжээ
02023-2-2 18:45