ТАСС: Москва хотын ойролцоох худалдааны төвд гал гарчээ
2022, 12 сарын 9. 16:360

Баасан гарагт ОХУ-ын Москва хотоос баруун хойд зүгт байрлах Мега Химки гэх худалдааны төвд гал гарч, нэг хүн амиа алджээ.

Москва хотын Онцгой байдлын албанаас мэдэгдсэнээр, гал нийт 7,000 шоо метр талбайг хамарсан юм. Улмаар ослын газар нийт 141 гал сөнөөгч, 47 гал унтраагч автомашин хүрч ажиллажээ.

Албаныхны хэлж байгаагаар гал сөнөөгчид дуудлага өгснөөс хойш ердөө 4 минутын дотор ослын газар очсон гэнэ. Харин галын шалтгаан урьдчилсан дүгнэлтээр эрчим хүчний холболтод богино холболт үүсэж, дэлбэрэлт болсонтой холбоотой гэж гарчээ.

Осол өнөөдөр Москвагийн цагаар өглөөний 06:00 цагт гарсан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26