Huawei компани Саудын Арабын мэдээллийн технологийн салбарын бүтээн байгуулалтад “гар бие” оролцоно
2022, 12 сарын 10. 15:340

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалыг тохиолдуулан Хятад болон Саудын Арабын талууд "Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр"-т гарын үсэг зурж, хоёр жил тутамд дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов. Мөн Хятадын мэдээллийн технологийн Huawei компанийг Саудын Арабын үүлэн технологи болон интернет сүлжээний бүтээн байгуулалтын төслүүдэд оролцуулах тохиролцоонд хүрэх зэргээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн анхаарсан байна.

Саудын Арабын SPA агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Ши Жиньпин Саудын Арабын хааны ордноо хаан Салман бин Абдулазиз Аль Сауд, угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман нартай хэлэлцээр хийсэн ба энэ үеэр хоёр улсын удирдагчид Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцжээ.

Мөн хоёр тал дээд хэмжээний уулзалтыг хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн мөн өдөр зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын хүрээнд ногоон устөрөгч, нарны эрчим хүч, барилга угсралт, мэдээлэл харилцаа холбоо, үүлэн технологи зэрэг олон салбарын 34 хэлэлцээрт гарын үсэг зурав.

Үүний дотор Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компани Саудын Арабт үүлэн болон өндөр хурдны интернетийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах төсөл ч багтсан гэж Bloomberg суваг мэдээлэв. АНУ болон түүний барууны холбоотон орнууд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс Хятадын технологийн үсрэнгүй хөгжлийг хязгаарлах зорилгоор нэлээд олон компаниудад хориг арга хэмжээ аваад байгаагийн томоохон жишээ бол Huawei компани юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02