Нидерланд улс хоёр ч шинэ атомын цахилгаан станц барихаар төлөвлөжээ
2022, 12 сарын 12. 0:000

Нидерланд улс 2040 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг саармагжуулах зорилтынхоо хүрээнд хоёр ч шинэ атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа аж.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Нидерландын Эдийн засаг, цаг уурын бодлогын яам 2035 онд ашиглалтад оруулах зорилготойгоор хоёр шинэ атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа өмнөх өдөр нь мэдэгдсэн байна. Тус улсын засгийн газар нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 13 хүртэлх хувийг буюу 1000~165 мегаваттын эрчим хүч нийлүүлэх хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа аж.

Одоогоор Нидерланд улс Зеланд муж дахь Борселийн атомын цахилгаан станцын нэг реакторыг эрчим хүчний салбартаа ашиглаж буй юм. 1973 онд баригдсан энэхүү атомын цахилгаан станц нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн дөнгөж 3 хувийг эзэлдэг. Энэ удаад баригдах атомын цахилгаан станцуудыг ч Борсель болон Роттердам хотуудад бүтээн байгуулах талаар яригдаж буй гэв. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх газраа 2024 оны эцэс гэхэд эцэслэн батлахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажлыг 2028 онд эхлүүлэх гэнэ. Түүнчлэн мөн өдөр Эдийн засаг, цаг уурын бодлогын яамны зүгээс мэдэгдсэнээр 2033 онд ашиглалтын хугацаа нь дуусгавар болох Борселийн цөмийн цахилгаан станцын ашиглалтын хугацааг мөн сунгах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын эрчим хүчний салбар хойд хэсгийн Гронингений хийн ордын байгалийн хийнээс голлон хамааралтай байдаг ба үе үеийн засгийн газрын нүүрсхүчлийн хийг саармагжуулах тухай зорилтын хүрээнд байгалийн хийн үйлдвэрлэлээ бууруулж цөмийн эрчим хүч ийнхүү чухалд тооцогдох болжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15