Украинд үзүүлж буй дэмжлэгийн хяналтыг чангатгана гэх үгийг сонссон Зеленський Байденд талархсанаа илэрхийлжээ
2022, 12 сарын 12. 15:130

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський орон нутгийн цагаар 11-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ үеэр Зеленський өнгөрөгч хоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчин Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш АНУ-ын зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгт талархал илэрхийлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Зеленський Байдентай утсаар ярьсан тухайгаа мөн өдөр өөрийн албан ёсны Teлеграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд “Урьд өмнө хэний ч, хэзээ ч үзүүлж байгаагүй батлан ​​хамгаалах болон санхүүгийн тусламжийг Украинд үзүүлсэн АНУ-д талархал илэрхийлсэн” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрээр АНУ-ын үзүүлсэн эдгээр тусламж дэмжлэг “дайны талбарт амжилт үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Украины эдийн засгийг тогтвортой байлгахад тусалсан. Түүнчлэн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд АНУ-ын зүгээс үзүүлж буй тусламжид бид мөн талархаж байна” гэв.

Украины эрчим хүчний дэд бүтэц өнгөрсөн аравдугаар сараас хойш Оросын пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжний довтолгоонд өртсөөр байгаа билээ. Үүний улмаас энэ өвөл хэдэн саяар тоологдох Украины энгийн иргэд дулаан болон цахилгаангүй болох эрсдэлтэй тулгараад байгаа юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олонх болоод буй Бүгд найрамдах нам Украиныг чиглэсэн асар их хэмжээний тусламж дэмжлэгийг хянах тал дээр анхаарахаа мэдэгдсэнтэй холбоотой ийнхүү талархал илэрхийлсэн хэрэг биш байгаа хэмээн зарим шинжээчид үзэж байна. Тодруулбал Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны Бүгд найрамдах намын гишүүн Майкл Макколл өнгөрсөн сарын 27-ны өдөр ABC сувгийн “Disweek” нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ “Украинд үзүүлж буй тусламж дэмжлэгийн хяналтыг чангатгах болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрээр "төлөөлөгчийн танхимын гишүүдэд Украинд саяхан үзүүлсэн тусламжийн багцын талаарх урьдчилсан тайланг бүхэлд нь нягталж, судлахад ердөө хэдхэн цаг л байсан. Харин одооноос бид хариуцлагатай, ил тод ажиллах болно" хэмээн цаашид Украинд үзүүлэх тусламжийн хянах тал дээр анхаарахаа цухуйлгасан юм.

Өнгөрөгч зургадугаар сард Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийн асуудлаар хоёр удирдагчийн хооронд маргаан үүсч байсан удаатай билээ. Тодруулбал ерөнхийлөгч Зеленський ерөнхийлөгч Байдентай утсаар холбогдох үеэрээ тус улсад зэвсгийн тусламж үзүүлэхийг удаа дараа хүссэн бөгөөд Байден энэ үеэр дуугаа өндөрсгөж, уурласан талаар NBC агентлаг онцлон тэмдэглэв.

NBC агентлагийн дурдсанаар “ерөнхийлөгч Зеленський АНУ-д ямар нэгэн талархал илэрхийлэхгүй хэрнээ өөрийн улсад шаардлагатай зэвсгийн талаар шаардах хүсэхийн завсраар удаа дараа хэлсэн нь ерөнхийлөгч Байдены эгдүүг хүргэсэн байж болзошгүй. Байдены энэхүү үйлдэл нь ч Украинд үзүүлж буй асар их хэмжээний дэмжлэгийг эсэргүүцэх болсон олон нийтийн байр суурьтай холбоотой байсан болов уу” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59