Илон Маскийн хүү X Æ A-12-ын сууж явсан машин руу хүн халджээ
2022, 12 сарын 16. 10:410

Пүрэв гарагт Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск хэд хэдэн жиргээ бүхий мэдэгдэл хийжээ. Түүний мэдэгдэлд өгүүлснээр лхагва гарагийн шөнө түүний хүү X Æ A-12-ын сууж явсан машин руу нэгэн үл таних этгээд халдсан байна.

Илон Маскийн нийтэлснээр, “Өнгөрөгч шөнө Лос Анжелес хотод миний хүү бяцхан X-ийн сууж явсан машиныг нэгэн галзуу этгээд дагаж, дараа нь машины урдуур хөндөлсөж зогсоож дээвэр рүү нь авирчээ.(Галзуу этгээд бодохдоо машинд намайг сууж яваа гэж бодсон)”, “Манай гэр бүлийг хохироох ажиллагааг дэмжсэн [Жак] Свийни болон түүний байгууллагын эсрэг хуулийн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа”, “Хэн нэгний яг хаана байгааг мэдээлсэн тохиолдолд хаягийг нь хаах болно. Учир нь энэ төрлийн мэдээлэл хувь хүний бие махбодын аюулгүй байдалд заналхийлж байдаг. Үүнд хүний бодит цагийн байршлын мэдээлэл бүхий сайтуудын холбоосыг нийтлэх ч багтана”, “Хэн нэгний аяллын тухай мэдээллийг бага зэрэг цагийн зөрүүтэй нийтэлж болно. Ингэснээр хүний аюулгүй байдалд заналхийлсэн болохгүй” гэсэн юм.

Credit: ElonJet/Twitter.

Жак Свийни бол алдартай, олны танил хүмүүсийн хувийн тийрэлтэт хөлгийн маршрутыг судалж, Твиттер хуудаснаа нийтэлдэг нэгэн билээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
6
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00