FIFA ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр Зеленськийн бичлэгийг хүргэхээс татгалзжээ
2022, 12 сарын 19. 2:410

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдэгдсэнээр Катар улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр ерөнхийлөгч Володимир Зеленськийн дэлхийн энх тайвны талаар хэлсэн бичлэгийг олон нийтэд дамжуулахыг хүссэн ч Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) татгалзсан тухай онцлов.

Ерөнхийлөгчийн тамгын газар “Зохион байгуулагч орон Катар энэ төлөвлөгөөг дэмжсэн ч FIFA үүнийг хориглосон. Тэдний зүгээс одоохондоо хугацаа байна" гээд энэ талаар дахин нягталж үзэхээ мэдэгдсэн гэжээ. Түүнчлэн "Хэрэв FIFA энэ бичлэгийг цацахгүй бол бид өөрсдөө цацах болно" гэдгээ мөн илэрхийлсэн байна.

FIFA-гийн зүгээс тэмцээний үеэр болон цэнгэлдэх хүрээлэнд улс төрийн уриа лоозонг хашгирах, тоглогчдын хэрэглэж буй аливаа эд хэрэглэл дээр улс төрийн болон шашны утгатай үг хэллэг болон зураг зурах, хэвлэхийг хориглодог журамтай юм.

Харин Украины тал “Энэ бичлэгт ерөнхийлөгч Зеленський зөвхөн энх тайвныг уриалсан ба улс төрийн өнгө аяс, үнэлэлт дүгнэлт, тэр ч байтугай ямар ч шүүмжлэл байгаагүй” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

CNN агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгч Зеленський уг бичлэгт “Хөлбөмбөг дэлхийг нэгтгэдэг ба бидэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэрэгтэй хэдий ч дайн хэрэггүй” гэх утга бүхий үгийг хэлсэн аж. Тус агентлагийн зүгээс FIFA энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан гэж мэдэгдсэн ба зарим хүмүүс тус холбоо Оросыг дэмжиж буйгаа үүгээрээ илэрхийлж буй хэрэг биш үү хэмээн шүүмжилсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47