Герман, Францын холбогдох сайд нар АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн асуудлаар ирэх сард АНУ-д айлчилна
2022, 12 сарын 20. 3:210

Герман, Франц улсууд Европын өрсөлдөх чадварыг баталгаажуулахын тулд АНУ-ын “Инфляцыг бууруулах хууль”-ийн (IRА) асуудлаар дорвитойхон авч хэлэлцэхээр шийджээ.

Орон нутгийн цагаар 19-ний өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, цаг уурыг хамгаалах сайд Роберт Хэвек болон Францын Эдийн засгийн сайд Бруно Ле Майр нар хэл ам дагуулах болсон тус хуультай холбоотой Европын ашиг сонирхлыг төлөөлөн ирэх оны 1-р сард АНУ-д айлчлахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн Герман болон Францын засгийн газрын зүгээс мөн өдөр Европын холбооны ногоон аж үйлдвэрийг дэмжих зорилгоор хамтарсан санал хүргүүлжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж мэдэгдсэн ч АНУ-ын Конгрессын зүгээс холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх магадлал тун бага байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02