Ханхүү Уильям дүү, ханхүү Харригаас бүрмөсөн харьцаагаа тасалжээ
2022, 12 сарын 20. 12:241

Саяхан ханхүү Харри өөрийн эхнэр Меган Марклтай цуг Netflix-тэй хамтарч баримтат кино гаргасан билээ. Уг баримтат кинонд тэд өөрсдийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд хаан угсааны гэр бүлд эгэл жирийн гарал угсаатай хүн бэр болж ороход ямар хүндрэлүүд тулгарсан тухай нээлттэй ярьдаг юм.

Тэгвэл тус 6 ангит баримтат киноноос улбаалан ханхүү Харригийн төрсөн ах, хаан ширээний залгамжлагч, ханхүү Уильям дүүгээсээ холбоо тасалжээ.

Баримтат кинонд өгүүлснээр ханхүү Харри ханхүү Уильямыг гэр бүлийнх нь тухай худал мэдээлэл түгээсэн гэж буруутгасан байна. Улмаар эх сурвалжийн мэдээлснээр тус үйл явдал ханхүү Уильямыг цөхрөнгөө барахад хүргэсэн бөгөөд түүнийг дүүтэйгээ дахин харьцах хүсэлгүй болгосон гэсэн юм.

Уг мэдээллийн хүрээнд Insider мэдээллийн сайт Кенсингтон Ордон болоод Харри, Меган хоёрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулга авахыг хүссэн ч тэд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.


Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
3
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.40.125
   /
2022, 12 сарын 20. 18:45

Англичууд ийм тэнэг шд

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02