Илон Маск: Зөвхөн баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг эзэмшигчид санал асуулгад оролцох боломжтой болно
2022, 12 сарын 21. 18:160

Лхагва гарагт Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск Твиттерийн бодлогод өөрчлөлт оруулж, зөвхөн баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг эзэмшигчид тус платформ дээр явж буй санал асуулгуудад оролцох эрхтэй байхаар зохицуулалт хийх гэж байгаагаа хэлжээ.

Түүний ийн зохицуулалт хийх болсон шалтгааныг BBC агентлагийн зүгээс тайлбарласнаар Илон Маск өнгөрөгч ням гарагт “Би Твиттерийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буух ёстой юу?” хэмээн асуусан санал асуулга явуулсантай холбоотой гэнэ. Учир нь түүнийг санал асуулгад нийт 17 сая хүн оролцож, тэдний 57.5 хувь нь Илон Маскийг Твиттерийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллахыг эсэргүүцжээ.

Твиттерийн хувьд баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгээ сарын 8 ам.доллароор үнэлж байгаа боловч шинжээчдийн зүгээс тус тэмдгийг худалдан авах хүн харьцангуй цөөхөн байхыг анхааруулаад байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41