Япон: Фүкүшимагийн АЦС-ын ослоос хойш 11 жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээр болжээ
2022, 12 сарын 24. 0:140

Японы засгийн газар 2011 онд Зүүн Японы зүүн хэсгийг хамарсан аймшигтай газар хөдлөлт, цунамигийн дараачаас цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бууруулах бодлого баримталж ирсэн хэдий ч уг шийдвэрээ эргэн харж, шинээр атомын цахилгаан станц (АЦС) барихын сацуу хуучин станцуудынхаа ашиглалтын хугацааг уртасгах шийдвэр гаргажээ.

Асахи Шимбун сонины 23-ны өдөр мэдээлснээр, Японы засгийн газар "Ногоон өөрчлөлтийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө"-г өмнөх өдөр нь эцэслэн боловсруулсан бөгөөд уг бодлогын хүрээнд АЦС-уудын ашигт ажиллагааг дэмжихээр тусгасан байна.

Уг нь 2011 онд Японы зүүн хэсгийг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт, цунамигийн үеэр Фукушима Дайчигийн АЦС-ын үйл ажиллагаанд асуудал үүсч улмаар дэлбэрэлт болсон нь Японы засгийн газрын зүгээс шинээр АЦС барих, хуучныгаа шинэчлэх асуудлыг бүрмөсөн орхигдуулаад байсан юм. Гэвч өдгөө шинээр боловсруулж буй бодлогодоо "цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр анхааран ажиллах” тухай тусгаад байгаа билээ. Ингэснээр татан буулгахаар төлөвлөөд байсан АЦС-ыг засварлаж ашиглалтад оруулах, шинээр АЦС барих, өргөтгөх ажлыг эргэн харахаар болсон. Мөн аюулгүй, найдвартай байдлыг хангаж, үйл ажиллагааны хяналтыг сайжруулсан АЦС-ыг бодлогоор дэмжихээр зорьж байгаа аж. Түүнчлэн АЦС-ын ашиглалтын хугацааг 60 хүртэл жилээр уртасгахаар төлөвлөж байгаа ба үүнээс үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг хасч тооцох гэнэ.

Фумио Кишидагийн танхим дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хомсдолд хариу арга хэмжээ авах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор цөмийн эрчим хүчний бодлогод өөрчлөлт оруулахаар зорьж буй юм. Тодруулбал өнгөрөгч 8-р сард ерөнхий сайд Кишида оны эцэс гэхэд АЦС барихтай холбоотой шинэ бодлогыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байсан билээ.

Асахи Шимбун сонины зүгээс “Фүкүшимагийн АЦС-ын ослоос хойш баримталж ирсэн засгийн газрын бодлого дөрөвхөн сарын хугацаанд эрс өөрчлөгдсөн” гэж онцолжээ. Түүнчлэн цацраг идэвхт хаягдлыг үгүй хийх, 1 их наяд орчим иенийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн АЦС-ын төсвийг батлах зэрэг ажлуудыг шийдвэрлэх ёстойг онцлов.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараахан Япон дахь бүх АЦС-ын үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож, тухайн үеийн засгийн эрхэнд байсан Ардчилсан намын зүгээс бүхий л АЦС-уудыг татан буулгана гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч 2012 оны 12-р сард дахин засгийн эрхийг авсан Либерал ардчилсан нам АЦС-тай холбоотой дээрх бодлогыг цуцалж, станцуудын үйл ажиллагааг сэргээсэн юм. Японд одоогийн байдлаар 33 цөмийн реактор байгаагийн 10 нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар Японы цөмийн аж үйлдвэрийн нийгэмлэг мэдээлэв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04