Зах зээлийн итгэлийг алдсан Маск ойрын 2 жилд хувьцаагаа зарахгүй гэдгээ зарласан ч хувьцааных нь ханш улам унажээ
2022, 12 сарын 25. 0:580

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хувьцааны ханшийн уналтыг зогсоохын тулд хувьцаагаа зарахгүй гэдгээ мэдэгдсэн ч хөрөнгийн зах зээл дээр энэ нь төдийлөн ашиг тусаа өгсөнгүй.

Тодруулбал орон нутгийн цагаар 23-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Тesla компанийн хувьцаа 1.76 хувиар буурч, 123.15 ам.доллароор хаагдсан байна. Энэ нь өмнөх өдөр 125 ам.доллароор хаагдсанаасаа даруй 8.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Маск өмнөх өдөр нь ойрын хоёр жилийн хугацаанд Теsla компанийн хувьцааг зах зээлд зарахгүй гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулагчдын бодолд эерэгээр нөлөөлж чадсангүй бололтой. Ингэснээр тухайн өдрийн хаалтын ханшаар Tesla-гийн хувьцаа сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Маскийн хийсэн мэдэгдэл үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нь зах зээл болон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсантай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.

Учир нь Маск өнгөрөгч 4, 8-р сард өөрийн Twitter хуудаснаа Tesla-гийн хувьцааг нэмж зарах бодолгүй байгаа тухайгаа жиргэж байсан ч дараахан нь Тwitter-ийг авах хөрөнгө босгохын тулд компанийнхаа хувьцаагаа зарсны дээр энэ сарын 12-ноос эхлэн гурав хоногийн дотор 3.58 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцаагаа нэмж зарсан байна.

“Хэрэв Маск ойрын ирээдүйд Теслагийн хувьцааг дахин зарсан тохиолдолд хөрөнгө оруулагчид түүнийг үнэт цаасны луйврын хэргээр шүүхэд өгч магадгүй" гэж Үнэт цаас, биржийн комиссын өмгөөлөгч асан Ховард Фишер онцлон тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын мэдээллийн Triple D Trading компанийн ахлах шинжээч Деннис Дик мөн "Хэрвээ Fortune 500-д багтдаг аль нэг компанийн гүйцэтгэх захирал Маск шиг хувьцаагаа дахин зарахгүй гэдгээ мэдэгдсэн бол зах зээл үүнд итгэх байсан. Зах зээл Маскад итгэх итгэлээ тэр хэрээр алдсан болохыг энэ үйл явдал гэрчилж байна” гэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47