Хурлын үеэр хэрхэн өөртөө итгэлтэй ярих вэ?
2022, 12 сарын 26. 17:330

Таны ямар салбарт ажиллахаас үл хамааран танд ажил хэргийн холбогдолтой хурал зөвлөгөөнд оролцох шаардлага үргэлж тулгарна. Учир нь багаар ажиллаж байгаа л бол хурал зөвлөгөөн зохион байгуулж, төлөвлөгөө, явц, гүйцэтгэлээ хянаж байснаар баг илүү нягт, нэгдмэл болдог юм. Улмаар тэдгээр уулзалтад зөвхөн оролцоод сонсоод суух бус өөрийн санаа бодлыг илэрхийлж байх нь чухал. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ хурлын үеэр өөртөө итгэлтэй ярих хэдэн аргыг хүргэе.

Хэлэлцэх асуудлаа тэмдэглэж ирэх

Хурал зөвлөгөөнийг ихэнх тохиолдолд тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Тиймээс хэзээ болох хурлын үеэр юу хэлэлцэхийг мэдэж байгаа тохиолдолд та хувийн бэлтгэлээ базаан, өөрийн зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж бодсон асуудлаа тэмдэглэж, шинэ санаагаа товчхон бичээд оролцох хэрэгтэй. Ингэснээр та бусдын ярианд сатаарч, өөрийн ярих гэж байснаа мартахгүй, өөртөө илүү итгэлтэй ярих юм.

Асуулт тавих

Илтгэл, нээлттэй хэлэлцүүлгийн үеэр асуулт тавих гэдэг үргэлж л зөв алхам байж ирсэн. Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд асуулт асууснаар та өөрийн дуу хоолойг олж авах болно. Товчхондоо, нүүр хагарна. Ингэснээр та үлдсэн хугацаанд илүү өөртөө итгэлтэйгээр дуу хоолойгоо бусдад хүргэж, үзэл бодлоо илэрхийлэх юм.

Анхааралтай сонсоход суралцах

Хурал зөвлөгөөний үеэр хүн сайн төвлөрөхгүй байх нь элбэг. Нэн ялангуяа цахим уулзалтуудын үеэр олон зүйлсэд сатаарах боломжтой. Тиймээс хүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сайн сонсоход суралцах хэрэгтэй. Ингэснээр та нөгөө хүнээ хүндэлж буй хэрэг болох бөгөөд хурлын дараах асуултуудад оновчтой хариулт өгч чадна.

Ярианы ур чадвараа сайжруулах

Хэчнээн туршлагатай илтгэгч байсан ч тодорхой хэмжээний сандрал мэдрэх нь энгийн зүйл. Гэхдээ тэд сандарсан ч хэрхэн цэгцтэй, тод ярьж чаддаг вэ гэвэл урт хугацааны дадлага сургуулилт хийсний үр дүн юм. Тиймээс хангалттай хугацаа зарцуулж чадвал, та ч тэдэн шиг ярьдаг болох боломжтой гэсэн үг.

Хэзээ дуугарахаа мэдрэх

Хэн нэгний яриаг бүдүүлгээр таслахгүйгээр өөрийнхөө хэлэх гэснийг хэлнэ гэдэг маш чухал. Хүн зэрэгцүүлж эхэлсэн яриа хоёр талд зэрэг үргэлжлээд байдаггүй тул хэзээ дуугарахаа мэдрэх хэрэгтэй. Мөн хэн нэгний хэлсэн санааг давтахгүй байхыг хичээгээрэй.

Асуудлыг хувийн шинж чанартай мэтээр өгүүлэхээс зайлсхийх

Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ “Миний бодлоор..”, “Би бодохдоо..”, “Миний санаж байгаагаар..” гэж эхлүүлэхээс зайлсхийж, илүү мэргэжлийн ярих нэг арга бол бусдаас асууж буй мэтээр асуудлыг хөндөх юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, асуудлыг хөндөхдөө “Та бүхэнд … гэж санагдаж байсан уу?”, “Та нарын хэн нэг нь … тухай өгүүлэв үү?” гэх мэтээр бусдыг хэлэлцүүлэгт урин ярьснаар та бусдыг чиглүүлж, яриаг удирдах боломжтой болох билээ. Харин яриа хэлэлцүүлгийг удирдагчийн байр сууринд өөрийгөө томилсноор та илүү өөртөө итгэлтэйгээр өөрийн үзэл бодлыг бүрэн илэрхийлж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15