БНСУ-ын Вонган их сургуулийн эмнэлэг Эл Вай Меди Тур ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2022, 12 сарын 27. 14:480

Өчигдөр буюу 2022 оны 12-р сарын 26-ны өдөр Эл Вай Меди Тур компаний захирал Шин Жүн Ху тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Игсан хотод байрлах Вонган Их Сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эл Вай Меди Тур компани 2017 оноос БНСУ-ын эмч нарыг Монгол улсад урин авчирч, Монгол иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх зэргээр манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор Монгол улсаас үйлчлүүлэгчдийг БНСУ-ын нэр бүхий томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй зуучлах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Тус Эл Вай Меди Тур ХХК-ийн охин компани болох Эл Вай Меди Монголиа ХХК нь 2022 оны 6-р сард Монгол улсад байгуулагдаж, тус компаний Монгол улсын эрүүлийг хамгаалах салбарт явуулж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн, ард иргэдийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө 2023 онд Монгол улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байгуулах төсөл дээр ажиллаж байна.

Энэхүү гэрээг хийснээр хорт хавдрын өвчлөлийн эмчилгээгээр болон мэргэшсэн чадварлаг эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадгаараа БНСУ-д 1-рт ордог Вонган Их Сургуулийн Эмнэлэгт Монгол улсын өвчтөн, үйлчлүүлэгчид очиж дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Мөн түүнчлэн Эл Вай Меди Монголиа ХХК-ийн нээхээр зорин ажиллаж буй эмнэлгийн төсөлд Вонган Их Сургуулийн Эмнэлэг хамтран ажиллах болно. Ингэснээр Монгол улсдаа дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.

Эл Вай Меди Тур болон Эл Вай Меди Монголиа ХХК нь цаашид ч Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулахаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02