"Говь" ХК дэлхийн №1 ноолууран пальто үйлдвэрлэгч компани болохоо олон улсын худалдааны тэмдгээр баталгаажууллаа
2022, 12 сарын 28. 9:560

Бүтээгдэхүүний чанараар олон улсад хэдийн танигдсан 41 жилийн түүхт үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК нь дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангаж “Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажууллаа.

“Говь” ХК нь өөрийн эх орондоо төдийгүй Европ болон Хойд Америкийн зах зээлд монгол ноолуурын чанар эдэлгээг таниулж, брэнд бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалыг хүлээсээр ирсэн билээ. Уг худалдааны тэмдгийг баталгаажуулж авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм.

Тус худалдааны тэмдгийг АНУ-ын Худалдааны яамны харьяа агентлаг болох АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанаас олгодог байна.

 

Говь ХК нь 2019 оноос эхлэн олон улсад www.gobicashmere.com онлайн худалдааны сувгаар дамжуулан дэлхийн хэрэглэгчдэд илүү ойртож “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриа дор “Загварлаг, чанартай ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгыг баримтлан ажиллаж байна.

Салбартаа түүчээлэгч “Говь” ХК нь анх 2018 онд хоёр талаараа өмсөх боломжтой ноолууран пальто үйлдвэрлэснээр салбартаа шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр нэг пальтог хоёр өөр өнгөөр өмсөж болох загварын шинэ шийдлийг гаргаж хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн урлаж олны таашаалыг хүртсэн юм.

Өдгөө “Говь” ХК нь бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, эдэлгээ, загвар хийц зэрэг бүхий л талаар салбартаа тэргүүлэгч байж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэн дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна.

Дэлхийн брэнд Говь ХК нь 2016 онд Герман улсын Берлин хотод салбар дэлгүүрээ нээснээс хойш амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа билээ. Мөн тус компани нь ирэх жилүүдэд дэлхий даяар 60 салбар дэлгүүрээ нээж нийт ажилчдынхаа тоог 10 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн компанийн 1500 ажилтныхаа эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, ажлаараа бахархах үнэ цэнийг бий болгож, үндэсний брэндийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэм зорилго болгодог байна.

“Говь” ХК нь монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа түүчээлэн ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41