12 эхнэр, 102 хүүхэд, 568 ач зээтэй тариачин дахиж хүүхэдтэй болохгүй гэж шийджээ
2022, 12 сарын 28. 10:550

Уганда улсад амьдран суудаг тариачин Муса Хасахья 12 эхнэр, 102 хүүхэд, 568 ач зээтэй ажээ. Харин саяхан 67 настай Муса дахин хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн байна. Түүний зүгээс 12 эхнэртээ бүгдэд нь жирэмслэлтээс хамгаалах эм авч өгсөн юм. Мусагийн ийн шийдэх болсон нь амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Man with 102 children orders his 12 wives on the pill as he can't 'tolerate  any more' - Daily Star

Үйл явдлын хүрээнд Мусагийн хэлснээр, “Амьжиргааны өртөг нэмэгдэж, гэр бүл маань өнөр өтгөн болох тусам миний орлого жилээс жилд л хангалтгүй болж байна.

Би нэг эмэгтэйтэй гэрлэсэн хойноо дахиад өөр эмэгтэйтэй гэрлэсэн. Эр хүний хувьд ганц эмэгтэй яаж хангалттай байх вэ дээ? Миний эхнэрүүд бүгд цугтаа нэг байшинд амьдардаг. Ингэснээр надад тэднийг ажиглахад амар байдаг бөгөөд үүний дүнд тэд тосгоны өөр эрчүүдтэй уулзаад явчихдаггүй юм.

Гэхдээ миний нөөц шавхагдаж байгаа учраас би дахиж хүүхэд төрүүлж чадахгүй нь. Улмаар би хүүхэд төрүүлэх насны эхнэрүүддээ гэр бүл төлөвлөлтөд хамрагдахыг зөвлөсөн. Мөн над шиг олон эхнэртэй болохыг хүсэж байгаа эрчүүдэд энэ нь дэмий санаа болохыг хэлж байгаа” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
1
27
2
1
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02