ХБНГУ-ын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 47 хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх болжээ
2022, 12 сарын 29. 12:180

ХБНГУ шинэ болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувийг хурдацтай нэмэгдүүлэх зорилтыг тавиад буй энэ цаг үед тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 47 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзлэх болжээ.

Германы Холбооны эрчим хүч, засвар үйлчилгээний нийгэмлэгийн мэдээлснээр тус улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн жил 42 хувь байсан бол энэ онд 47 хувь болж мэдэгдэхүйц өссөн болохыг дурдсан байна. Германы засгийн газар сүүлийн нэг жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажилласны тод илрэл ийнхүү харагдаж байна хэмээв.

ХБНГУ-ын дэд канцлер бөгөөд Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах сайд Роберт Хабек орон нутгийн цагаар 26-ны өдөр dpa агентлагт өгсөн ярилцлагадаа "Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх байгууламжуудад өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн хэдий ч хангалттай хэмжээнд нэмэгдсэнгүй, тэхдээ бас чамлахааргүй. Бид ямартай ч хамгийн хүнд үеэ даваад гарлаа” хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Бид нулимсаа арай ядан арчаад, одоо л анх удаа нүүрэндээ мишээл тодруулж болохуйц нөхцөлд ирээд байна. Бид маш сайн хууль боловсруулан баталж, үйл явцыг оновчтой үргэлжлүүлээд зогсохгүй, хүнд суртлыг ардаа орхиж, илүү хурдтай болсон” хэмээн өгүүлсэн байна.

Украины дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний хямрал нэмэгдэж байгаа энэ нөхцөлд Герман улс урьдын адил сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх урт хугацааны бодлогоо баримталсаар байгаа юм. Дайн эхэлсний дараа ч сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх зорилтоосоо ухраагүй бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн зохицуулалтыг зөөлрүүлж, сэргээгдэх эрчим хүчний хангамжийн асуудлыг улам хурдан шийдэх болоод байгаа билээ.

Түүнчлэн тус улс нь 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувийг 80 гаруй хувьд хүргэхээр зорьж байна. Мөн 2035 он гэхэд нийт эрчим хүчийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилтыг агуулсан хуулийн төслийг мөн боловсруулж буйгаа зарласан билээ.

Уур амьсгалын зорилтыг биелүүлэхийн тулд салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 10 гигаваттаар нэмэгдүүлэх шаардлагатай гэж дэд канцлер Хабек энэ үеэр цохон тэмдэглэсэн байна. Салхины эрчим хүчний салбарынхан энэ онд 2.3-2.4 гигаваттын хүчин чадалтай салхины эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулсан гэжээ. Энэ зорилгодоо илүү хурдан хүрэхийн тулд Германы засгийн газар нийт газар нутгийн 2 хувийг салхин цахилгаан станц болгох зэрэг өргөн хүрээтэй хууль тогтоомжийг баталсан юм.

Дэд канцлер Хабек “Салхины эрчим хүч үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бүс нутаг болон оршин суугчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч байна” гээд салхины цахилгаан үүсгүүрт тусгай татаас олгох талаар дурдлаа. Тодруулбал ХБНГУ-д улсын татаасаар салхи, нарны парк байгуулах хүсэлтэй бүх хүн тендерт оролцох боломжтой байдаг аж. Тэрээр "Одоо татаасын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийх болно. Ингэснээр эдгээр төслүүдийн эдийн засгийн үр ашгийг эрс сайжруулж, төсөл хэрэгжүүлэхэд ихээхэн дэм болох нь гарцаагүй" гэв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02