Украины “газар-агаар” ангиллын S-300 пуужин Беларусийн нутаг дэвсгэрт унажээ
2022, 12 сарын 31. 3:270

Беларусийн төрийн мэдлийн мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр тус улсын нутаг дэвсгэрт Украины "газар-агаар" ангиллын S-300 пуужин унасан болохыг онцолжээ.

Беларусийн мэдээллийн агентлаг тус улсын Батлан ​​хамгаалах яамнаас иш татан Украины пуужин Брест мужийн Иванава дүүрэгт унасан тухай мэдээлсэн байна. Тус газар нь баруун хойд хилээс 25 километрийн зайд оршдог.

Беларусийн агаарын довтолгооноос хамгаалах систем Украины энэхүү пуужинг харваж аюулгүй болгосон эсэхийг шалгаж байгаа гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нөхцөл байдлыг мэдэж байгаа гэв.

Мөн уг хэрэг явдлын үеэр хүний ​​амь нас эрсдээгүй аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 19-ний өдөр Беларусь улсад айлчлахын өмнө зарим хүмүүс "Украины дайнд Беларусийг татан оролцуулах талаар авч хэлэлцэх” гэж байна хэмээж байв. Гэвч Оросын тал “Хэдийгээр Беларусь улс нь ОХУ-ын хамгийн ойрын холбоотон ч тус улсыг “цэргийн тусгай ажиллагаа”-нд татан оролцуулах гэж байна гэх таамаг нь ор үндэслэлгүй зүйл хэмээн үгүйсгэсэн” байна. Хоёр улс нь хуучин ЗХУ-ын орнуудын холбоо болох Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гол улсууд бөгөөд эдийн засаг, засаг захиргаа, цэрэг, дипломат харилцаандаа нягт харилцаатай байдаг.

Үүний зэрэгцээ, мөн өдөр Беларусийн нутаг дэвсгэрт унасан Украины S-300 пуужин нь өнгөрсөн 11-р сард Польшийн хилийн ойролцоох тосгонд унасан пуужинтай ижил байсан батлагдаад байгаа аж. Тухайн үед Украинтай хил залгаа Польшийн Люблин хотын Пржелодов хотод үл мэдэгдэх хоёр пуужин унаж, орон нутгийн хоёр тариалан эрхлэгч амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж, нөхцөл байдлыг "Маш ноцтой, хурцадмал хэрэг" хэмээн дүгнэж байсан билээ. Харин АНУ-ын тал Украины армийн “газар-агаар” ангиллын пуужингууд болохыг урьдчилсан байдлаар тогтоосноо мэдэгдсэн юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04