Путин сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн урт шинэ жилийн мэндчилгээндээ юун тухай онцлов?
2023, 1 сарын 1. 23:111

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн урт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Украинд халдан түрэмгийлснээ зөв зүйтэй зүйл байсан гэдгийг дахин илэрхийлж энэхүү дайнд ялалт байгуулна гэдгээ амлав. Тэрээр энэ удаагийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хундагатай оргилуун дарс өргөн энэхүү дайны төлөө хундага өргөхийг телевиз үзэгчдээс хүсчээ.

Ерөнхийлөгч Путин орон нутгийн цагаар 2022 оны 12-р сарын 31-ний өдөр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Украины дайны талаарх ёс суртахууны болон түүхэн зөвтгөлийг ОХУ хангалттай гаргаж чадна” хэмээн цохон тэмдэглэв. Өнгөрөгч оны сүүлийн өдөр Украины томоохон хотуудыг бөмбөгдсөнийхөө дараа энэхүү шинэ жилийн мэндчилгээг олон нийтэд хүргэсэн юм.

The Times of England сонинд мэдээлснээр, мөн өдөр олон нийтэд хандаж хэлсэн 9 минутын турш үргэлжилсэн энэхүү шинэ жилийн мэндчилгээ нь ерөнхийлөгч Путины сүүлийн 20 жилийн хугацааны туршид хэлсэн шинэ жилийн мэдчилгээнүүдээс хамгийн урт нь байжээ.

Цэргийн дүрэмт хувцастай нэлээд олон тооны цэргүүдийг ард зогсоон мэндчилгээ дэвшүүлсэн Путин өдгөө 10 дахь сарынхаа нүүрийг үзэж буй Украины дайн шударга зүйл гэдгийг дахин онцоллоо. “Орос улс өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдаж асан хүмүүсийг хамгаалж байгаа төдий” хэмээн тэрээр дурдсан байна. Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын оршин суудаг гол бүс болох Украины зүүн хэсэгт орших Донбассыг (Луганск, Донецк улс) чөлөөлнө гэх шалтгаанаар Украинд анх халдан түрэмгийлсэн билээ.

Тэрээр хэлэхдээ уг дайн нь үндсэндээ барууны орнууд, тэр дундаа АНУ-тай дайтаж буй хэрэг бөгөөд ОХУ үүнд ялж байгааг дахин дахин цохон тэмдэглэсэн байна. Барууныхан Оросыг сулруулж, хагалан бутаргахын тулд Украин болон тус улсын ард түмнийг ашиглаж байна.

Барууны орнууд Оросын эсрэг бүх талын эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа ч өргөтгөсөөр байна хэмээн дурдав.

Тэрээр үргэлжлүүлэн Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний дайн зарлаж, манай орныг олон улсын тавцангаас хавчин гаргах гэж оролдож буй нь бүтэлгүйтсэн болохыг онцлон тэмдэглэсэн байна. “Бидний эсрэг хориг арга хэмжээ авсан барууны орнууд Оросын аж үйлдвэр, санхүү, тээврийн чадавхийг сүйрүүлнэ гэж хүлээж байсан ч тийм зүйл болоогүй” гэв.

"2022 он үнэхээр чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа" гэж Путин ардаа зогсох цэргүүдийн хамтаар хундагатай оргилуун дарсаа өргөн мэндчилжээ.

2022 оны сүүлийн өдөр Оросын арми Украин даяар агаарын цохилт өгсний дараахан энэхүү шинэ оны мэндчилгээг тэрээр дэвшүүлсэн байна. Уг агаарын цохилтын улмаас нийслэл Киев хотод дор хаяж 10 удаа дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан билээя. Украины эрх баригчдын мэдээлснээр, өмнөд хэсгийн Николайж, Запорожье муж, баруун Винниц, Хмельницкий мужууд болон төвийн Житомир мужууд агаарын довтолгоонд өртсөн аж.

Түүнчлэн ерөнхийлөгч Путины мэндчилгээ цацагдахаас өмнө Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу ч мөн ард түмэндээ хандаг шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр ОХУ-ын зэвсэгт хүчний хувьд энэ удаагийн дайнд ялах нь “гарцаагүй” хэмээн дурдаад “Нео-нацистууд болон терроризмын эсрэг тэмцэлд оруулсан та бүхний гавьяа, эр зориг, баатарлаг үйлс манай улсын цэргийн түүхэнд мөнхөд бичигдэн үлдэх болно” гэжээ. “Энгийн ард иргэдийг геноцид, хүчирхийллээс аварч, орос хэлээр ярих эрхийг олох гавьяат үйлсэд өөрсдийгөө золиосолсон журмын нөхдөө бид үүрд санан дурсах болно" хэмээн тэрээр үргэлжлүүлжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Д.
   /
2023, 1 сарын 2. 8:57

Яагаад дандаа алдаатай юм нийтэлж байдаг юм бэ?

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15