Ажлын ярилцлагад тэнцээгүй байгууллагадаа хоёр дахь удаагаа анкет илгээх нь
2023, 1 сарын 2. 15:071

Нэг удаа ажлын ярилцлагад ороод тэнцээгүй ч тэр л орон тоо танд маш том боломж мэт санагдсаар байна уу? Тэгвэл дахиад анкетаа илгээгээд үзэхийг бид зөвлөе. Харин хоёр удаагаа анкет илгээж байгаа бол юу анхаарах ёстойг та энэхүү нийтлэлээс уншиж мэдээрэй!

Өмнөх ярилцлагаа үнэлэх

Тухайн байгууллага яагаад таныг ажилд аваагүй байж болох шалтгаануудыг жагсаах. Ажил олгогч талын зүгээс тодорхой ур чадвар шаардаад танд тус ур чадвар нь байгаагүй юу? Эсвэл та мэргэжлийн туршлагын хувьд дутагдалтай байв уу? Тэгвэл энэ удаа та анкетаа илгээхээс өмнө тухайн байгууллагын нийтэлсэн зар дээрх ур чадвар, шаардлага таны анкеттай хэр таарч байгааг тулгаад үзээрэй.

Хэрэв таны ажил горилж буй байгууллага өөрсдийн веб хуудас дээрээ ажилчдын танилцуулга оруулдаг бол тэдгээрийг шалгаад үзэхэд ч буруудахгүй.

Хэзээ гэдэг нь чухал

Ажлын ярилцлагад ороод тэнцээгүй тохиолдолд нэг байгууллагадаа дахин анкетаа илгээхэд дор хаяж 3-6 сар хүлээсэн нь дээр. Энэ хугацаанд хүн өөр шинэ ур чадвар эзэмшиж болох бөгөөд илүү их туршлага хуримтлуулж, өмнөхөөсөө илүү дадлагажсан нэгэн болсон гэдгээ харуулж чадах юм.

Харин ажлын ярилцлагад ч оролгүй татгалзсан хариу авсан бол 3-6 сар гэж хүлээлгүй дахин оролдоод үзээрэй. Учир нь анкет шүүх шатанд ажил олгогч нар алдсан байх нь бий шүү дээ.

Ажилчидтай нь холбоо тогтоох

Хэрэв энэ таны хувьд боломжтой бол та тухайн байгууллагад ажилладаг хүнтэй холбогдоод үзээрэй. Учир нь байгууллагад ажиллаж буй хүн яагаад таныг ажилд аваагүй талаар илүү мэдэж байж болох шүү дээ. Магадгүй таны хувцаслалт сэтгэгдэл төрүүлээгүй байж болно, эсвэл та тухайн байгууллагын хайж байсан нэгэн хараахан биш байсан байж ч болох юм.

Хүний нөөцийн ажилтантай нь холбогдох

Ажил горилогч аливаа байгууллагын хүний нөөцийн албатай холбоотой байснаар ажилд орох явцаа илүү хурдасгаж болно. Учир нь хүний нөөцийн ажилтнууд тухайн байгууллагад орох чин хүсэлтэй нэгнийг ажилд авах тун дуртай байдаг. Тиймээс анкетаа илгээхээс өмнө хүний нөөцийн ажилтантай нь холбогдож, анкетаа илгээх гэж буйгаа мэдэгдэж байх нь таныг бусад ажил горилогч нараас онцолж өгөх юм.

Анкетаа шинэчил

Ажлын ярилцлагад орж татгалзсан хариу авчхаад өнөөх л анкетаа явуулж байвал танд найдлага тун бага юм. Тиймээс анкетаа байнга шинэчилж, ур чадвар, туршлагын хүрээнд амжилтаа ахиулж байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Баасандорж
   /
2023, 1 сарын 4. 20:54

СV илгээгээл байдаг хүлээж авдаг юм болвуу даа ер хариу байдаггүй л юм байсан.

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41