НАСА: Хятад улс АНУ-ыг сарнаас “хөөж”магадгүй
2023, 1 сарын 3. 2:190

Хятад улс "АНУ-ыг сарнаас “хөөж”магадгүй" хэмээн НАСА-гийн зүгээс анхааруулжээ.

Тодруулбад АНУ-ын Сансрын судлалын төв буюу НАСА-гийн тэргүүн Билл Нелсон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АНУ-тай сансар судлалын салбарт ширүүхэн өрсөлдөөн өрнүүлж буй Хятад улс сар судлалын салбарт тодорхой ахиц дэвшил гаргасныхаа дараа хамгийн их нөөц баялагтай хэсгийг эзлэх гэж оролдох магадлал өндөр байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн "Дараагийн хоёр жилийн дотор АНУ, БНХАУ-ын хоорондох сар судлалын “уралдаан”-ы ялагч хэн болох нь шийдэгдэх болно” хэмээн нэмж дурджээ.

Хятад улс сарны хайгуулын "Chang’e" төслийнхөө хүрээнд сарны өмнөд туйлыг судлах зорилгоор ирэх онд “Chang’e 6” болон “Chang’e 7” хөлгийг хөөргөхөөр төлөвлөөд байгаа аж. Цаашлаад 2027 он гэхэд “Chang’e 8” хөлгийг хөөргөн сарны өмнөд туйлд бааз барих туршилтыг хийх төлөвлөгөөг мөн гаргаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын тал “Америкийн сансрын нисгэгчдийг сар руу буцаан илгээх” зорилтоо 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч ирэх жил болгон 4 жилээр наашлуулах шийдвэр гаргах зэргээр сар болон Ангараг гарагийн судалгаанд суурилсан Хятадын сансар судлалын төслүүдэд ихээхэн анхаарал хандуулан, нухацтай ажиглалт хийхээр төлөвлөж буй бололтой.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42