FAANG буюу технологийн салбарын таван “акулын” зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 3 их наяд ам.доллароор буурчээ
2023, 1 сарын 3. 3:280

АНУ-ын хамгийн нэр хүндтэй, гүйцэтгэл сайтай технологийн таван том компанийн зах зээлийн үнэлгээ зөвхөн өнгөрсөн онд 3 их наяд ам.доллароор унажээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, Meta (Facebook), Apple, Amazon, Netflix, Google зэрэг мэдээлэл технологийн салбарыг түүчээлэгч таван компаниудын зах зээлийн үнэлгээ өнгөрөгч онд 3 их наяд ам.доллараар буурсан болохыг онцлон тэмдэглэв. Эдгээр таван компанийг хамтад нь товчлон хөрөнгийн зах зээлд “FAANG” хэмээн нэрийддэг юм.

Үүний улмаас S&P 500 индексийн зах зээлийн үнэлгээнд “FAANG”-ийн эзлэх хувь 2021 онд 17 хувь байсан бол өнгөрсөн онд 13 хувь болж 4 пунктээр буурчээ. Тодруулбал Меta компанийн хувьцааны үнэ 64 хувиар унасан нь “FAANG” дундаас хамгийн их хэмжээгээр унасан үзүүлэлт бол Netflix-ийн хувьцаа 51 хувиар унаж удаалсан байна. Харин бусад гурван компанийн хувьцаа дунджаар 27 хувиар тус тус унасан байх юм.

“FAANG”-ийн хувьцааны үнэ ийнхүү огцом буурах болсон шалтгаан бол АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан инфляцыг хянах зорилгоор мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж буйтай шууд холбоотой билээ. АНУ-ын хөрөнгө оруулалтын Newburger Berman компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Эрик Кнучен “Хөрөнгө оруулагчид зээлийн хүү бага байх үед үнэ цэн нь өсөн нэмэгдэж буй хувьцаанаас өндөр өгөөж хүртэх сонирхолтой байдаг бол хүү өсөхөд бүх зүйл өөрчлөгддөг” хэмээн энэ талаар тайлбарласан байна.

Харин S&P 500 индексийн хувьд эрчим хүчний салбарын компаниудын хувьцаа өнгөрсөн онд 59 хувиар өсчээ. Тухайлбал газрын тосны үйлдвэрлэлээр АНУ-даа тэргүүлэгч Exxon Mobil компанийн зах зээлийн үнэлгээ нэг жилийн дотор 28-р байрнаас 8-р байр хүртэл урагшилсан байх юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00